Хойд Солонгос тактикийн пуужингууд туршжээ
2021-03-26

Пүрэв гарагт хоёр шинэ тактикийн пуужин туршсан талаараа Хойд Солонгос гуравдугаар сарын 26-ны баасан гарагт мэдэгдлээ. Энэ талаар БНАСАУ-ын Rodong Sinmun сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, саяхан боловсруулж дууссан пуужингууд Япон тэнгист 600 км орчим зайг туулсан байна. Шинэ пуужингууд 2.5 тонн хүртэлх жинтэй цөмийн хошуу тээвэрлэх чадвартай гэнэ. Тактикийн пуужингуудыг туршилтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун байлцаагүй гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Хойд Солонгос Японы зүгт баллистик пуужин харвасан талаарх мэдээлэл өчигдөр буюу гуравдугаар сарын 25-ны пүрэв гарагт гарч байсан юм. Японы эргийн хамгаалалт үүнтэй холбоотойгоор Япон тэнгис дэх загас агнуурын хөлөг онгоцуудад тусгайлан сэрэмжлүүлэг хүргэж байв. Үүний дараа энэ мэдээллийг Японы Ерөнхий сайд Ёсихидэ Суга баталж, БНАСАУ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчин, бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн мэдэгдсэн юм.

БНАСАУ пуужин хөөргөсний дараа Өмнөд Солонгос шуурхай хуралдав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин