Ван И: Өндөр хөгжилтэй орнууд вакцины 60 хувийг худалдаад авчихсан
2021-04-05

Өндөр хөгжилтэй орнууд коронавирусээс сэргийлэх нийт вакцины 60 орчим хувийг худалдан авч, улмаар хөгжиж буй улс орнуудад вакцин хүртээмжгүй болсон хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгджээ. Түүний өгүүлснээр дэлхий дахинд "вакцины национализм" бэхжиж байгаа гэнэ. 

 

"Дэлхийн хүн амын 16 хувь нь ноогдож байгаа чинээлэг орнууд дэлхийн нийт вакцины 60 хувийг авчихсан. Зарим өндөр хөгжилтэй орнууд хүн амаасаа хоёроос гурав дахин их хэмжээний вакцин захиалчихсан байгаа" хэмээн Ван И БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны сайт дээр нийтлэгдсэн ярилцлагад өгүүлсэн байна.

 

Ийм үед хөгжиж буй олон орон вакцины дутагдалтай нүүр тулж байгааг Ван И онцолсон байна.

"Цөөнгүй улс орон ядахнаа нэг тун олж авах гэж маш их хүндрэлийг туулж байна. Өнөөгийн ээн вакцинжуулалтын тэгш бус хуваарилалт улам бүр даамжирч байгаа юм" хэмээн Ван И мэдэгджээ.

 

Түүний өгүүлснээр, Хятад улс 80 гаруй орон, олон улсын гурван байгууллагад вакцины хангамжийн тал дээр тусламж үзүүлэн, 40 гаруй оронд вакцинаа худалдсан гэнэ. Хятад улс дэлхийн 10 оронтой вакцин бүтээхэд хамтарч байгаагийн дээр дэлхий даяар үйлдвэрлэл, хуваарилалтын бүс нутгийн төвүүдийг байгуулахаар төлөвлөж байгаа хэмээн Ван И өгүүлжээ.

 

Энд дуулгахад, Хятад улс дэлхийн 100 сая гаруй хүнийг коронавирусээс сэргийлэх вакинаар хангасан хэмээн өнгөрсөн сард мэдэгдэж байлаа.

"Вакцины хүйтэн дайн" дэлхийд өрнөж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин