Дубайд нүцгэн зургаа авахуулсан бүсгүйчүүд хоригдох ялаас мултрав
2021-04-07

Дубайд нүцгэн зургаа авахуулсан хэргээр Украины иргэн эмэгтэйчүүд баривчлагдаж, улмаар тэднийг олон сар хоригдох ялаар шийтгэж болзошгүй талаарх мэдээлэл гарч байсан. RG агентлагийн мэдээлснээр, бүсгүйчүүд хорих ялаас мултарчээ. 

 

Тодруулбал, Арабын Нэгдсэн Эмират Улсын хуулийг зөрчиж, нүцгэн зургаа авахуулсан хэргийг Дубайн Ерөнхий прокурорын газар шалгаж дуусаад энэ хэрэгт оролцогчдыг бүгдийг нь улсаасаа албадан гаргахаар болсон байна. 

 

Хэргийг шалгах хугацаанд бүсгүйчүүдийг түр саатуулсан байжээ. "Улсын хуулийг зөрчсөн үйлдлийнх нь төлөө буруутай бүхий л этгээдүүдийг нутгаасаа албадан гаргах тушаалыг Проукрорын газар өгсөн. Албадан гаргах хугацааны талаарх мэдээлэл тодорхойгүй" хэмээн эх сурвалж дамжуулсан байна.

 

Эргэн сануулахад, дөрөвдүгээр сарын гуравны өдөр олон нийтийн сүлжээгээр Дубай Марина гэх дүүрэг дэх зочид буудлын тагтан дээр нүцгэн зургаа авахуулж буй бүсгүйчүүдийг харуулсан дүрс бичлэг цацагдсан юм. Дубайд саатуулагдсан загвар өмсөгчид ОХУ-ын иргэд гэсэн мэдээлэл гарч байсан ч хожим нь АНЭУ дахь ОХУ-ын Ерөнхий консул энэ мэдээллийг няцааж, саатуулагдсан 40 хүний дотор Оросын иргэн байхгүй хэмээн мэдээлсэн байна.

Дубайд нүцгэн зургаа авахуулсан бүсгүйчүүдийг хорих ялаар шийтгэнэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин