АстраЗенека вакцин цусны бүлэгнэл үүсгэдгийг баталжээ
2021-04-07

 


Европын эм бэлдмэлийн агентлаг АстраЗенека вакцин болон цусны бүлэгнэл хоорондоо холбоотой гэдгийг баталсан талаар агентлагийн төлөөлөгч Марко Кавалери Италийн  Il Messaggero сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

"Цусны бүлэгнэл үүссэн нь вакцинтай холбоотой гэдэг нь илэрхий. Харин ийм урвалыг чухам юу үүсгэж байгаа талаар одоогоор мэдэхгүй. Дүнг нэгтгээд, ойрын хэдэн цагийн дотор цусны бүлэгнэл болон вакцины хоорондын холбоо байгаа талаар бид мэдэгдэнэ. Гэхдээ чухам ямар шалтгаанаар ийм цусны бүлэгнэл үүсч байгааг тодруулах шаардлагатай" хэмээн Кавалери ярьжээ.

 

Ойрын үед Европын эм бэлдмэлийн агентлаг энэ талаар албан ёсоор мэдэгдэл хийхээр болсон бөгөөд гэхдээ вакцин ийм гаж нөлөө үүсгэж байгаагийн нарийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Эргэн сануулахад, Европын орнуудад АстраЗенека вакцин тариулсны дараа цусны бүлэгнэл үүссэн тохиолдол гарсны дараа олон орон АстраЗенека вакцин ашиглахаа түр зогсоосон юм. Түүнчлэн АстраЗенека вакцин томчуудад илэрсэн энэ гаж нөлөөний судалгааны нарийвчилсан дүн гарах хүртэл хүүхдүүд дээр вакцинаа турших ажлаа түр зогсоосон талаар мэдэгдсэн байна. 

Эрдэмтэд: АстраЗенека вакцин, цусны бүлэгнэл хоорондоо холбоотой байж мэднэ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Одоо монголд энэ вакцины эхний тунг тариулсан хумуус яах болж байна. Оюун эрдэнийн зг энэ асуултанд хариулах нь зев байхаа
2021-04-07
irgen:
byh uls ornuud zogsooson ene vakzin hereglehiig !!! mash hovor tohiolddog zus boognoroliin tohioldluud olnoor ilerch yhej yregdej, tahir dutuu bolj baigaa bolohoor baigaa...togtoochihson umiig togtoono geed baina geed baihdaa yahavdee...
2021-04-07