Ши Жинпин вакциныг зохистой хуваарилахыг уриалав
2021-04-08

БНХАУ-ын дарга Ши Жинпин ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй утсаар ярих үеэрээ Хятадын тал дэлхий дахинд коронавирусээс сэргийлэх вакциныг ухаалаг хуваарилахын төлөөх  байр суурьтай байгаа хэмээн мэдэгдсэн гэж Хятадын төв телевиз мэдээллээ. 

 

"Хятад улс вакцины улс төржүүлэх эсвэл вакцины үндсэрхэг үзлийн эсрэг байгаа бөгөөд олон улс, тэр дундаа Герман улстай вакциныг шударга, ухаалаг байдлаар хуваарилах тал дээр хамтран ажиллах, түүнчлэн халдвараас сэргийлэх вакциныг авахад нь хөгжиж буй орнуудад тусалж, дэмжихэд бэлэн байна " хэмээн Ши Жинпин мэдэгджээ.

 

Түүнчлэн Хятад болон Европын талуудын хооронд санал зөрөлдөөн байгаа хэдий ч Хятад улс "төрөл бүрийн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, өргөжүүлэхэд" бэлэн байгааг Ши Жинпин онцолсон байна.

 

Ван И: Өндөр хөгжилтэй орнууд вакцины 60 хувийг худалдаад авчихсан

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин