АНУ дипломатуудыг нь хөөвөл ОХУ ижил хариу барина
2021-04-08 15:00

АНУ Оросыг Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн, хакерын довтолгоо хийсэнд буруутгаж, ОХУ-ын дипломатуудыг хөөн гаргах, хориг арга хэмжээ авах боломжийн талаар судалж байгаа хэмээн Блүмберг агентлаг мэдээлснийг бид дамжуулсан. 

 

АНУ-ын зүгээс ийм алхам хийвэл Оросын эрх баригчид ижил хариу өгнө гэж Оросын Холбооны зөвлөлийн гишүүн Владимир Жабаров мэдэгдсэнийг "Комсомольская правда" мэдээлжээ. АНУ-д дипломатуудыг нь хөөн гаргах шийдвэр гаргавал ОХУ-ын нутаг дэвсгэр дээрх Америкийн дипломат өмчид нэвтрэх боломжийг Орос хязгаарлах ёстой гэж Владимир Жабаров үзэж байгаа аж.

 

"Манай дипломатуудыг хөөн гаргавал Америк ижил хариу хүртэнэ. Бид АНУ-ын зүгээс ийм алхам хийхийг тэвчихгүй. Ийм тохиолдолд олон улсын жишгээр, ижил хариу авч хэрэгжүүлнэ"  хэмээн Жабаров мэдэгдсэн байна.

 

АНУ Оросыг сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хакерын халдлага хийсэн хэмээн удаа дараа буруутгаж байгаа бөгөөд үүний хариуд авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа тухай Блүмберг агентлаг мэдээлсэн юм. Жо Байдены захиргаа сонгуульд хөндлөнгөөс оролцсон, хакерын халдлага хийснийх нь хариу болгон Оросын дипломатуудыг хөөн гаргаж, шинээр хориг тавих боломжийг судалж байгаа гэж Блүмберг агентлагийн эх сурвалжууд онцолсон байна. 

 

АНУ Оросын дипломатуудыг хөөн гаргахаар зэхэж байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин