ОХУ-д коронавирусээс сэргийлэх, эмчлэх эмийг патентжуулжээ
2021-04-13

Орост "МИР-19" нэртэй, коронавирусийн шинэ эмийг патентжуулжээ. Эм туршилтын эхний шатаа давсан гэж Регнум агентлаг мээдэлсэн байна. 

 

Оросын Анагаах ухаан биологийн холбооны агентлагийн хэвлэлийн албаны мэдээлснээр энэ эм COVID-19-өөс сэргийлэх болон эмчлэхэд зориулагдсан байна. Энэ эмийг хамраар эсвэл хоолойруу цацаж хэрэглэж болох гэнэ. Туршилтын эхний шатанд энэ эм аюулгүй, өвчтөнүүдэд сайн нөлөөтэй байгаа нь тогтоогдсон бөгөөд одоо туршилтын хоёр дахь шат үргэлжилж байгаа аж. 

 

Бүх туршилтуудыг дууссаны дараа "МИР-19" эмийг энэ онд багтаан эмийн сангуудаар худалдаалж магадгүй гэнэ. Эрдэмтэд энэ эмийг хүн амд хүртээмжтэй байлгахын тулд бүхий л хүчин чадлаа дайчилна гэж мэдэгдсэн ч эм ойролцоогоор ямар үнэтэй байх нь одоогоор тодорхойүй гэж мэдэгджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ха ха
2021-04-13