АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Оростой холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал зохион байгуулжээ. Энэ хурлын үеэр саяхан Путинтэй ярилцсан нь "хүндэтгэлтэй" байсан хэмээсэн байна.
"Бидний яриа илэн далангуй, хүндэтгэлтэй байсан. Орос, АНУ бол дэлхий дахины тогтвортой байдлыг хариуцдаг хоёр том гүрэн. Орос, АНУ-ын оршин суугчид энх тайван, аюулгүй ирээдүйд тэмүүлдэг бардам, эх оронч хүмүүс" хэмээн Байден мэдэгджээ.
Гэхдээ АНУ харицлаагаа хурцатгахыг хүсэхгүй байгаа ч дахин шинээр хориг тавихад бэлэн хэмээн мэдэгдсэн байна. Байдены өгүүлснээр Вашингтон илүү хатуу хориг тавьж болох байсан ч Байден үүнийг хүсээгүй гэнэ.
"Бид илүү цаашлах боломжтой байсан ч би үүнийг хийхийг хүсээгүй гэдгийг Ерөнхийлөгч Путинд тодорхой хэлсэн. Би уялдаа холбоог сонголоо" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.
Мөн энэ зун Европт Владимир Путинтэй биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлээд, энэ дээд хэмжээний уулзалтан дээр зэвсэглэл, аюулгүй байдлын хяналтын салбар дахь хамтын ажиллагаанд зориулж стратегийн тогтвортой байдлын хэлэлцээ эхлүүлэх боломжтой гэж цохон тэмдэглэсэн байна.
Энд дуулгахад, Оросын эсрэг хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай зарлигт Жо Байден пүрэв гарагт гарын үсэг зурсан юм. Ингэснээр АНУ Оросын 10 дипломатыг хөөн гаргах, Америкийн компаниудад Оросын бонд худалдан авахыг хориглосон. Энэ хориг арга хэмжээнүүдийг Москва хууль бус хэмээн үзэж, ижил хариу авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм.
АНУ Оросын дипломатуудыг хөөж, ОХУ хариугаа амсахыг нь анхааруулав
Г.Бямбасүрэн
Уншиж байна |