"Дипломат дайн": ОХУ Чехийн 20 дипломатыг хөөлөө

Чех улс Оросын дипломатуудыг 2014 онд зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд буруутгаж, хөөх шийдвэр гаргасанд ОХУ хариу арга хэмжээ авчээ.
Регнум агентлагийн мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 19 гэхэд Чехийн 20 дипломат Оросын нутаг дэвсгэрийг орхин гарах ёстой гэнэ. Ийм мэдэгдлийг ОХУ-ын Гадаад хэргийн яам дөрөвдүгээр сарын 18-ны үдэш гаргажээ.
Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдсэнээр, ОХУ дахь Чехийн Элчин сайдын яамны 20 ажилтныг "персона нон грата" хэмээн зарлаж байгааг элчин сайдад нь мэдэгдсэн байна. Түүнчлэн "Прага дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын эсрэг Чехийн эрх баригчид найрсаг бус алхам хийсэн"-ийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Үүнээс нэг хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Чех улс ОХУ-ын 18 дипломатыг хөөн гаргахаар болсноо мэдэгдсэн юм. Энэ нь 2014 онд Врбетиц тосгонд байх зэвсгийн агуулах дэлбэрэхэд Оросын тусгай албад оролцсон гэх мэдээлэлтэй холбоотой хэмээн тайлбарлаж байв.
Дахин нэг улс АНУ-ыг дагаж, Оросын дипломатуудыг хөөв
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ