Дарьганга суманд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ
2021-04-19

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Бадрах багийн “Баянцагаан” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл  тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0146, 0184 дүгээр ангийн алба хаагчид, Баруун-Урт, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд, Дарьганга сумын иргэд 6 бүлэгт хуваагдан,ажиллаж түймрийг бүрэн унтраажээ.

 

Одоогийн байдлаар урт нь 60 км, өргөн нь 30 км талбай өртөж шатсан бөгөөд түймрийн шалтгаан нөхцлийг Цагдаагийн байгууллага тогтооно аж.  Хүн мал өртөөгүй. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин