Москва, Прагын хооронд 1968 он эргэн ирэв
2021-04-20

АНУ-ын араас Польш, Чех улс Оросын дипломатуудыг хөөн гаргаж, "дипломат дайн" ид өрнөж байна. "Прага, Москвагийн хоорондын маргаан Дорнод Европд Зөвлөлтийн ноёрхол дууссанаас хойших хамгийн том маргаан болж байна" хэмээн барууны хэвлэлүүд бичжээ.

Чех улс Оросыг 2014 онд болсон зэвсгийн агуулахын дэлбэрэлтэд "оролцоотой" хэмээн сэжиглэж байгаа тул Оросын 18 дипломатыг 48 цагийн дотор нутгаас нь гарахыг шаардсан юм. Үүний хариуд ОХУ Чехийн 20 дипломатыг "персона нон грата" хэмээн зарлаж, 24 цагийн дотор Оросын нутаг дэвсгэрийг орхихыг шаардсан. Мөн Москва дахь Элчин сайдын яаманд ердөө таван дипломат үлдэхийг л зөвшөөрсөн юм.

 

Ийн "дипломат дайн" өдүүлсний дараа Чехийн Гадаад хэргийн сайд "Спутник V" вакцин авахаар Москвад айлчлан хэлэлцээ хийх гэж байснаа цуцалсан байна. Түүний зэрэгцээ Оросын Росатомыг Атомын цахилгаан станцыг барьж дуусгах тендерт оруулахгүй гэж мэдэгджээ. Энэ байр суурийг нь АНУ, НАТО дэмжсэн юм. Үүний хариуд Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова "Ийм зүйлсийн араас юу болдгийг Прага сайн мэднэ дээ" хэмээн мэдэгджээ. 

 

Ийм нөхцөлд ОХУ Европ дахь ойрын холбоотнуудынхаа нэгийг алдаж байгаа бололтой гэж Блүмберг бичжээ. "Чех Оросыг буруутгасан нь НАТО болон Европын холбооны гишүүн орнуудын дунд нөлөөллөө хүчирхэгжүүлэхэд Орос улсын ашиглаж байсан гадаад бодлогоос Чех холдож байгааг сануулж байна. Хэдийгээр Чехийн Засгийн газар холбоотнуудынхаа байр суурийг дэмждэг уламжлалтай ч 2013 онд төрийн эрхэнд гарсан Ерөнхийлөгч Милош Земан Москва болон Бээжинтэй Европ нягт холбоо харилцаатай байхыг хамгийн ихээр дэмждэг байсан хүмүүсийн нэг" хэмээн Блүмбергийн нийтлэлд бичжээ. 

 

Харин Германы Deutsche Welle агентлагийн нийтлэлд Москва, Прагын дуулиан "Орос улс баруун хил дээрээ цэргийн хүчээ нэмэгдүүлж байгаа болон Алексей Навальныйтай холбоотой асуудлын улмаас үүссэн Орос болон Барууны хоорондын харилцааны хурцадмал байдлыг улам гүнзгийрүүлж байна" хэмээн дүгнэжээ. 

 

Францын Le Monde "Москва Прагад маш хурдан хариу өгсөн" гээд "Прагаас дипломатуудыг хөөн гаргасан нь 1989 онд коммунист блок нуран унаснаас хойших хамгийн ноцтой хямралыг Чех, Оросын хооронд үүсгэлээ" хэмээн онцолсон байна. 

Нью-Йорк Таймс сонин "Кремль болон барууны засгийн газруудын хоорондын хурцадмал байдал хүйтэн дайны үеэс хойших хугацаанд ажиглагдаж байгаагүй хэмжээгээр гүнзгийрч байна" хэмээн бичжээ.

"Чехийн дипломатуудыг хөөснөөр ердөө хэдэн аравхан дипломаттай Прагын хувьд Орос дахь дипломат төлөөллийг бараг л устгана. Харин эсрэгээрээ, Чех дахь Оросын элчин сайдын яам Европ дахь хамгийн томд тооцогддогийн дээр аюулгүй байдлын салбарын шинжээчдийн үздэгээр, энэ дипломат төлөөлөгчийн газраа барууны олон оронд тагнуул хийх тавцан болгон ашигладаг" хэмээн Нью-Йорк таймс үзсэн байна. 

 

Харин Америкийн Политико агентлаг Москва болон Прагын өнөөгийн харилцааг "Зөвлөлтийн цэргүүд нэвтрэн орсноор либералчлалын богинохон үе дууссан" 1968 оны үйл явдалтай харьцуулжээ. Ийм зүйрлэлийг Чехийн Депутатудын танхимын Гадаад харилцааны хорооны дарга Ондрей Веселы өгүүлсэн байна. 

 

"Оросын тагнуулууд Врбетице дэх зэвсгийн агуулахын дэлбэрэлтэд оролцсон байж болзошгүй нь 1968 онд Зөвлөлтийн эзлэн түрэмгийллээс хойш Чехийн нутаг дэвсгэр дээр гадаад улс орны үйлдсэн хамгийн том халдлага юм" хэмээн Ондрей Веселы мэдэгджээ. Тэрбээр Оросын 18 дипломатыг хөөж байгааг зөвтгөхүйц үйлдэл хэмээн онцолсон юм. 

 

 

Кремль: Энэ бол өдөөн хатгалга

Оросын дипломатуудыг Чехээс хөөж байгаа нь өдөөн хатгасан хэрэг гэж Кремль үзэж байгаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ. 

 

2014 онд болсон зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлттэй Оросыг холбож, дипломатуудыг хөөх болсон талаар тэрбээр мэдэгдэл хийхдээ "Бид ийм дүгнэлттэй огтоос санал нийлэхгүй байна. Үүнийг өдөөн хатгасан, нөхөрсөг бус гэж үзэж байна" хэмээн онцолсон байна. 

 

Оросын дипломатуудыг хөөснийх нь хариуд Чехийн 20 дипломатыг хөөснөөр Москва дахь Чехийн ЭСЯ-д ердөө таван дипломат ажиллах аж. Харин үүнийг Чехийн Гадаад хэргийн яам хэтийдсэн хэрэг хэмээн үзэж, Чех дэх Оросын дипломат төлөөлөгчийн газруудын ажилтнуудыг цаашид ч цөөлнө хэмээн мэдэгдсэн байна. 

 

Чехийн үйлдэлд хариу өгөх хүрээнд ОХУ-ын иргэдийг гэрээгээр авч ажиллуулахыг Москва хориглосон байна. "АНУ болон Чехийн эсрэг хариу арга хэмжээ авч, манай улсын иргэдийг элчин сайдын яаманд ажилтнаар авахыг хориглолоо" хэмээн Оросын гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова мэдэгджээ. 

Дахин нэг улс АНУ-ыг дагаж, Оросын дипломатуудыг хөөв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бие чнь зүгээр үү
2021-04-23
Gantsogt Naran:
Юутай үнэн
2021-04-21
хүн шиг бай:
Хаа байсан Европод 2 улс сөргөлдөхөд энд 2 монгол хэрэлдэж байх юм даа.Бид чинь яачихсан ард түмэн юм бэ.Ёстой л тамын тогооны үлгэр гэдэг чинь үнэн юм байна.Их эзэн хаан,эцэг өвгөд минь өршөө.Мунхаг биднийгээ
2021-04-21
Gantsogt Naran:
Юутай үнэн
Хаха:
Цэвэрхэн хийчиж болдгүйм бх да. Дандаа азаартхин эн оросууд ккккк
2021-04-21
Zorya:
Cheh polish 2 bol Amerikiin bogsiig ni tseverlej ogdog archaagui novshnuud .Orosiig havchina gevel mai salaavch av Evropiin 2 otson al guurnuu daa
2021-04-20
mangaa:
oros mundag.cheh muu ut
2021-04-20
Ойрын түүхээ бод:
Орос арчигдсан бол бид хятадын мэдэлд байх байсан биз. Оросын тусламжаар хужаа нарыг хөөж гаргасаныг битгий март. Чи яг эрлийз байхаа тэ
2021-04-20
Чононд:
Орос өмнө ч хойшдоо ч европд битгий хэл дэлхийд хүчирхэг хэвээрээ бсан байх ч болно
2021-04-20
Irgen:
Тив алгасч европд хэрүүл тарихнээ муу америкчууд
2021-04-20
Өөрийгөө бас чоно гэжээ нэг муу өт байж. Энэнээс хойш нэрээ өт гэж хэлж, бичиж бай
2021-04-20
Чех энэ тэр гэх өтнүүд Америкийг дагаж далдайгаад яах юм бэ. Орос улсыг бүр бүгд элэг барьж бна. Энүүнд хатуухан сануулга өгөх цаг нь болсон баймаар. Яасан ч их тэвчээртэй юм бэ Орос. Эдийн засгийнх нь гол обьектуудад нь пуужингийн цохилт өгөх хэрэгтэй. Хэн гэдгээ мэдрүүл. Үгийг чинь сонсдог болтол хатуу сануулга өг.
2021-04-20
Бие чнь зүгээр үү
Чоно:
Тэнэг ивануудын түрэмгийлэл. Германчууд энэ улсыг газрын хөрснөөс арчиж чадаагүйн гай дэлхий нийтэд тулгарч байна.
2021-04-20
Ойрын түүхээ бод:
Орос арчигдсан бол бид хятадын мэдэлд байх байсан биз. Оросын тусламжаар хужаа нарыг хөөж гаргасаныг битгий март. Чи яг эрлийз байхаа тэ
Чононд:
Орос өмнө ч хойшдоо ч европд битгий хэл дэлхийд хүчирхэг хэвээрээ бсан байх ч болно
Өөрийгөө бас чоно гэжээ нэг муу өт байж. Энэнээс хойш нэрээ өт гэж хэлж, бичиж бай