Дипломат дайн: Чех Оросын офицеруудыг хөөхийг НАТО-д уриалав

Оросыг Ерөнхийлөгчийнх нь сонгуульд хөндлөнгөөс оролцсон, төрийн байгууллагууд руу нь цахим халдлага хийсэнд буруутгаж АНУ хориг арга хэмжээ авч хэрэгжүүлэн, Оросыг дипломатуудыг хөөн гаргахаар болсны дараа Америкийг Польш, Чех улсууд дагаж, өөрийн орнуудаас Оросын дипломатуудыг гаргахаар болсон юм.
Москва, Прагын хооронд 1968 он эргэн ирэв
Чех улс 2014 онд болсон зэвсгийн агуулахын дэлбэрэлтэд Оросын тусгай албад оролцсон хэмээн үзэж Оросын дипломатуудыг хөөн гаргахаар болсон. Гэвч зөвхөн өөрсдөө хөөгөөд зогссонгүй бусдыг ч уриалжээ.
ТАСС агентлагийн мэдээлснээр, Чехийн шадар сайд, Гадаад хэргийн сайд Ян Гамачек Европын холбоо болон НАТО-ийн холбоотнууд нь Оросын тусгай албадын офицерүүдийг хөөн гаргавал Прага дэмжинэ хэмээн мэдэгдсэн байна. Гишүүн орнууд Оросын 18 дипломатыг хөөн гаргах шийдвэр дээр Прагыг дэмжсэн хэмээн тэрбээр мэдэгджээ.
"Тэд мөн Оросын тусгай албадын офицерүүдийг хөөн гаргавал бид дэмжинэ. Манай холбоотнуудын хариу үйлдэл илүү хүчтэй байна гэж хүлээж байна" хэмээн Гамачек мэдэгджээ.
Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Чех улс Оросын 18 дипломатыг хөөн гаргах шийдвэр гаргасан бөгөөд тэднийг халхавчин дор ажиллаж байсан Оросын тагнуулын ажилтнууд хэмээн Европын хэвлэлүүд бичсэн байна. Үүний хариуд ОХУ Чехийн 20 ажилтныг "персона нон грата" хэмээн зарласан юм.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ