Чех Оросын дипломатуудыг дахин хөөж магадгүй
2021-04-21

Чехийн Гадаад хэргийн яам Оросын дахин хэдэн дипломатыг хөөх талаараа дөрөвдүгээр сарын 21-ний өдөр зарлаж магадгүй гэж Seznam мэдээлжээ. Өнгөрсөн долоо хоногт Чех улс ОХУ-ыг 2014 онд зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд оролцоотой хэмээн буруутгаж, Оросын 18 дипломатыг хөөн гаргасан юм. Үүний хариуд Москва Чехийн 20 дипломатыг "персона нон грата" хэмээн зарлаж байлаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Чехийн Гадаад хэргийн яамыг түр хугацаанд тэргүүлж байгаа, Чехийн шадар сайд Ян Гамачек Прага дахь ОХУ-ын Элчин сайд Александр Змеевскийг лхагва гарагт уулзахаар дуудсан байна. Мөн энэ өдөр Чехийн Ерөнхийлөгч Милош Земан Гадаад хэргийн шинэ сайдыг томилох бөгөөд Якуб Кулганек сайдаа томилогдож магадгүй байгаа гэнэ. Түүнийг томилогдсоны дараа "Оросын Элчин сайдын яаманд ээлжит цэвэрлэгээ явагдана" гэж эх сурвалж мэдээлсэн байна.

 

Seznam сонинд мэдээлэл өгсөн эх сурвалжууд, Чех Оросын Элчин сайдыг хөөн гаргахаар төлөвлөөгүй гэдгийг онцолжээ. Одоо Прага дахь ОХУ-ын Элчин сайдын яаманд 27 дипломат, 67 үйлчилгээний ажилтан, Москва дахь Чехийн Элчин сайдын яаманд 5 дипломат, 19 үйлчилгээний ажилтан ажиллаж байгаа юм. 

 

Москва, Прагын хооронд 1968 он эргэн ирэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
CHexuud ANU-g dagaj daldaij baix shiv dee
2021-04-21
Иргэн:
Хойд херш Оросуудыг муулсан барууны мэдээллийг яасан хурдан гаргаж байх юм. Манай энэ хэвлэл мэдээлэл энэ дэлхийгээс еер хэвлэчих юм байхгуй нээ. Энэ мэдээлэл монголчуудад ямар ашигтай вэ? Монголчуудыг херш орных нь эсрэг болгож энэ дэлхийд ганцаардуулах гэсэн бодлого шуу ! Сэтгуулчдээ Толгойгоо сайн ажиллуулж зевхен ундэсний эрх ашгаа нэгдугээрт тавьж бай ! ! !
2021-04-21