Зеленский Путинд Донбаст уулзахыг санал болгов

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины дорнод хэсэг дэх сөргөлдөөний бүсэд уулзах саналыг Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд тавьжээ.Энэ талаар Регнум агентлаг мэдээлсэн байна.
"Дайн болж буй Украины Донбассын аль нэг цэгт" уулзалт хийхийг уриалан Зеленский мэдэгдэл хийжээ.Хэд хоногийн өмнө тэрбээр хил дээр хурцадсан нөхцөл байдлын талаар хэлэлцээ хийж эхлэхийг ОХУ-ын Ерөнхийлөгчид санал болгож байсан юм.
Германы канцлер Ангела Меркель болон Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон нарын зуучлалтайгаар Путин, Зеленский нар 2019 оны сүүлээр Парист анх удаа уулзаж байсан. Гэвч үүнээс хойш дахин уулзаагүй юм.
Энд дуулгахад, Оросын цэргүүд Украинтай хил залгаа нутаг дэвсгэрт хүчээ зузаатгаж байгаад Европын холбоо болон АНУ-ын зүгээс ихээхэн санаа зовниж байгаагаа илэрхийлсээр байна. Европын холбооны удирдлагын мэдээлснээр, Орос улс Украины хилийн орчимд болон Крымд 100 мянга гаруй цэргийн алба хаагчийг байршуулжээ. Зеленский АНУ болон Европд хандан ОХУ-ын түрэмгийллийг зогсооход туслахыг уриалсан бол Оросын Батлан хамгаалах сайд Сергей Шойгу цэргүүдийг ихээр татаж байгаа нь "хяналтын шалгалттай холбоотой" хэмээн тайлбарласан юм.
ОХУ Крымд хөлөг онгоцуудыг олноор төвлөрүүлсний учир юу вэ?
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ