Путин: Бүх улстай найрсаг харилцах хүсэлтэй ч шаардлагатай бол хатуу хариу барина
2021-04-22

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Холбооны хуралд илгээлт  тавьлаа. Энэ удаагийнх нь 17 дахь удаагийн илгээлт юм. Путиний илгээлтээс онцлох хэсгүүдийг хүргэж байна.

 

Цар тахлын талаар 

Цар тахлын эхлэл үе нь "туйлын тодорхойгүй" үе байсан ч тэрбээр сорилтыг даван туулна гэдэгт хэзээ ч эргэлзэз байгаагүй гэдгээ илгээлтдэ онцоллоо.

 

"Тахал гарсан. Би ихэд түгшиж байсны дээр бид энэ бүх сорилтуудыг заавал давна гэдэгт хатуу итгэлтэй байлаа. Бид нэгдэн, халдварын эрсдэлийг бууруулах нөхцлийг бүрдүүлж, эмнэлгийн ажилтнууд болон иргэдийг хамгаалалтаар хангаж чадсан" хэмээн Путин мэдэгдсэн байна.

 

Гэхдээ одоогоор коронавирусийг бүрэн ялаагүй, энэ вирус шууд аюул заналхийлж байгаа хэвээр бөгөөд эмч нарын зөвлөмжийг дагахад дээд зэргийн хариуцлагатай байхыг Путин сануулжээ. Түүнчлэн өдгөө вакцинжуулалтын ажилд гол анхаарлаа хандуулж байгаа, намар гэхэд сүргийн дархлаа үүсгэхийн тулд урьдчилан сэргийлэх тарилгын хүртээмжийг нэмэгдүүлнэ хэмээн Оросын Ерөнхийлөгч илгээлтдээ онцолсон байна.

 

Шинжлэх ухааны талаар 

2024 он хүртэл иргэний шинжлэх ухааны судалгаанд 1.63 их наяд рубль зарцуулна гэж Путин мэдэгджээ. Мөн улсын чухал статустай болох инновацлаг хөтөлбөрүүдийг бий болгон хэмээсэн байна.

 

Тэр дундаа, вакциныг бүрэн хамааралгүй үйлдвэрлэдэг болох нөхцлийг хангах гэнэ. Түүнчлэн шинэ аюултай халдвар гарсан тохиолдолд дөрвөн өдрийн дотор үр дүнтэй тест систем, маш богино хугацаанд вакцин гарган авахад Орос улс бэлэн байх ёстой гэж Путин мэдэгджээ.

 

Олон улсын ашиг сонирхлын талаар

Олон улсын бодлого дээр бусад орнуудын зүгээс илтэд дайрч, өдөөн хатгаж байгаа ч Москва "дээд зэргээр биеэ барьсан байдалтай" байгаа гэж Путин мэдэгджээ. 

 

Орос улс бүхий л улс орнуудтай найрсаг харилцаатай байхыг хүсч байгаагийн дээр "харилцааны гүүрээ шатаах" бодолгүй байгаа гэнэ. Гэхдээ шаардлагатай бол хариу арга хэмжээг "хурдтай, илүү хатуу" байдлаар авч хэрэгжүүлнэ гэж Путин онцолжээ. 

 

Аюулгүй байдлын талаар

Орос улс зэвсэгт хүчнээ бэхжүүлсээр байгаа талаар Путин илгээлтдээ өгүүллээ. Тэр дундаа 2021 оны сүүл гэхэд цөмийн хүчин чадал дахь орчин үеийн техникийн эзлэх хувь 90 хувьд дөхөх гэнэ. Гэхдээ Орос улс дэлхий дахины тогтвортой байдлын төлөө зогсдогийн дээр дэлхий дахин "аюулгүй байдлын тэгшитгэл"-ийг бий болгохыг санал болгодог гэж Владимир Путин мэдэгджээ.

 

Беларусийн эргэлт

Дэлхий дахины нөхцөл байдлын талаар ярихдаа Оросын Ерөнхийлөгч Беларусь дахь нөхцөл байдлын талаар тусгайлан хөндсөн байна. Энэ улсад төрийн эргэлт төдийгүй ерөнхийлөгч Александр Лукашенкогийн амь насанд халдахаар зэхэж байсныг таслан зогсоосон талаарх мэдээлэл гарч байсан юм. 

Лукашенко: Миний амь насанд халдах оролдлогыг АНУ зохион байгуулсан
 

"Беларусьт төрийн эргэлт зохион байгуулж, энэ улсын ерөнхийлөгчийг хөнөөхөөр зэхэж байсан баримт ил болсон тухайд гэвэл <...> өнөөдөр Украины Янукович, Венесуэлийн Мадурод гээд хэнд ч ийм зүйл тохиолдож болно. Гэхдээ төрийн эргэлт, улс төрийн аллага, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнуудыг хөнөөх төлөвлөгөө нь арай дэндлээ. Энэ бүхэн хэдийнэ хил хязгаараа давлаа" хэмээн Путин мэдэгджээ. 

 

Беларусьт төрийн эргэлт хийхийн тулд өргөн цар хүрээг хамарсан цахим халдлага хийж, Минскийг бүхэлд нь "бүслэлтэд" оруулахаар зэхэж байсан ч Беларусьт төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан гэсэн баримтыг Барууны орнууд үл хэрэгсэж байгааг Путин онцолсон байна.

Путиний илгээлт тоогоор 

Хамгийн урт илгээлт: 2018 онд Путиний тавьсан илгээлт 1 цаг 55 минут үргэлжилсэн нь хамгийн урт илгээлтэд тооцогдож байлаа. Харин 2004 болон 2005 онуудад хамгийн богино буюу 48 минутыг илгээлтдээ зарцуулжээ. 

 

Текстийн хэмжээ: 2018 онд Путин 11428 үгээс бүрдсэн хамгийн их текст бүхий илгээлт тавьжээ. Харин 2000 онд хамгийн богино буюу 5146 үгтэй илтгэл тавьсан байна.

 

Зочдын тоо: Энэ ёслолд ихэвчлэн 1000 орчим хүн уригддаг байна. Зочдын тоонд Төрийн думын сенатчид болон депутатууд, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгчид, Үндсэн хуулийн болон Дээд шүүхийн тэргүүнүүд, Төрийн зөвлөл, Нийтийн танхимын гишүүд, захирагчид, дипломатууд, сэтгүүлчид болон бусад хүмүүс багтдаг байна. 

 

Түлхүүр үгс: "Төр" гэсэн үгийг Путин хамгийн их хэрэглэдэг бөгөөд 2000 оны илгээлтэд 97 удаа энэ үг давтагджээ. "Орос улс" гэсэн үгийг 2018 онд хамгийн их буюу 107 удаа хэлсэн байна. 2018 оны илгээлтэд "Аюулгүй байдал" гэсэн үгийг 11 удаа хэлжээ. Харин "шударга ёс" гэсэн үгийг 2005 оны илгээлтэд  17 удаа хэлжээ.  

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Аймаар гар байгаа биз ёстой дугдайлгачих юмсан
2022-09-21
Зочин:
Хуцна биз чи
2021-04-26
Үгийн алдаагаа засаачээ:
Илгээлт гээд байх юм зөв бичилдээ илтгэл гэж баймаар юм үг үсгийн утга санаагаа зөв оруул
2021-04-25
Од:
Орос үнэндээ л хэцүү бна. Eвропын холбоо ану тал бүрээр шахалт үзүүлж ойрын хөрш украйн зэрэг улсууд ану- ын илт дэмжлэгтэйгээр өдөөн хатгалаг хийсээр удлаа. Хамгийн их байгалын нөөц тогтворжоогүй э.з нь оросыг шахах ганцаардуулах шалтгаан болж бна. ВeЛИКАЯ
2021-04-25
Н.ЛХАГВАДОРЖ:
ОХУ-ын Eрөнхийлөгч В.В.ПУТИНЫ илтгэл эх орон, ард түмнээ гэсэн чин сэтгэлийн дайчин үгээр дүүрэн байна.Дэлхийн байдлыг зөв үнэлсэн байна, Их гүрний удирдагч гэдгээ яруу харуулав.Бүрэн эрхэт,тусгаар тогтносон БНБeлорусь улсын төрийн удирдагч АЛEКСАНДР ЛУКАШEНКОГ устган төрийн эргэлт хийх гэсэн АНУ-ын ЭСЯ, ТТГ-ын ээлжит оролдлогыг ОХУ-ын Гадаад тагнуулын албад илрүүлэн тас цохисныг онцлон тэмдэглэх хэрэгтэй.Өмнө нь БНТурк улсад болсон хэргийг таслан зогсооход ОХУ тус болсон түүхтэй.МУ дахь АНУ-ын ЭСЯ, ТТГ-ынхний үйлдлийг ажиглах явдал ЗГ, ТEГ, цэргийн тагнуулын албадын ариун үүрэг болон үлдэж байна.
2021-04-24
Путины бөгс долоогчидад нөгөөдөх нь тоож долоолгохгүй дээ. Дэмий шүлсээ гоожуулж суух юм.
2021-04-24
Харин хэн тэрийг хийгээд байгаа билээ
2021-04-23
чам шиг гөлөг дуугүй л харж хэвт
2021-04-23
Оросыг муу хэлдэг гарууд дандаа..хятад угсаатай эрлийзүүд л бдагшүү
2021-04-23
Хуцдаг халтар
2021-04-23
чам шиг гөлөг дуугүй л харж хэвт
Маш зөв..сүүлийн үед барууны атаа жөтөө их бна ..Орос хариуг нь өгч чаднаа
2021-04-23
За чи л АНУСАА долоо
2021-04-23
Хуцдаг халтар
2021-04-23
Б.Дамдин дорж:
Oros oronruu bish yumaa uug n,Putin geh ene aishigtai daranguilagchaas blj delhii blgoomtoi handaj bga!tuunii hiisen blgn tuuniig ogtsorhoor il tod bloh bizee!!!
2021-04-23
Хуцдаг халтар
Хуцдаг халтар
Зочин:
Оросыг харжэ дэмжихгүй хятадыг дэмжихүү тэгээд
2021-04-23
Зочин:
боол заяатай монголчууд юм чинь аргагүй. ккк
2021-04-22
Зочин:
Хуцна биз чи
Яана даа:
Оросыг байнга дэмждэг сайн улсууд нь Венесуэл, Хойд Солонгос гэх 10 орчим улс. Дээр нь Ахаа хэмээн боол нь болох хүсэлтэй монголчууд. Дэлхийн ихэнхи улстай таарахаа байлаа энэ хойд хөрш
2021-04-22
За чи л АНУСАА долоо
Зочин:
Оросыг харжэ дэмжихгүй хятадыг дэмжихүү тэгээд
Зочин:
боол заяатай монголчууд юм чинь аргагүй. ккк
Хүний эрх чөлөө, ардчилал, хуулиа дээдэлдэг улс орнууд таны хүн хордуулах, цахим халдлага, улс орны газар нутаг эзлэхээ л больчих гэж бгаа
2021-04-22
Харин хэн тэрийг хийгээд байгаа билээ