Чех улс Оросоос нөхөн төлбөр шаардахаар бэлдэж байна
2021-04-22

Чехийн Врбетице тосгон дахь зэвсгийн агуулахад 2014 онд гарсан дэлбэрэлтэд Оросын тусгай албад оролцсон гэж сэжиглэж байгаагийн улмаас Чех улс Оросын дипломатуудыг хөөн гаргасан. Улмаар энэ дэлбэрэлттэй холбоотойгоор тухайн хэргээс үүдсэн материаллаг хохирлыг ОХУ-аас нөхөн төлөхийг шаардах зарга бэлтгэж байгаа гэнэ. 

 

"Асар их хохирол учирсан. Энэ хохирлыг нөхөн төлөхийг шаардсан нэхэмжлэлийг Сангийн яам бэлдэж байгаа" хэмээн Чехийн Ерөнхий сайд Андрей Барбиш мэдэгдсэн байна. Түүний өгүүлснээр, Москвагаас 20 дипломат хөөгдсөний дараа Оросын эсрэг авах бусад арга хэмжээнүүд авч хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.

 

Дэлбэрэлтээс үүдсэн хохирол 1 тэрбум крон буюу 47 сая доллараар хэмжигдэж байгаа гэж Чехийн эрх баригчид мэдэгджээ. Энэ үнийн дүнд устгагдсан өмч хөрөнгийн өртөг төдийгүй дэлбэрээгүй үлдсэн зэвсгийг устгах ажлын хөлс багтаж байгаа гэдгийг Чехийн эрх баригчид онцолсон байна. Түүнчлэн хэрэгт буруутай этгээдүүд дэлбэрэлтийн үеэр амиа алдсан Чехийн хоёр иргэний ар гэрийнхэнд нөхөн төлбөр олгох ёстой гэнэ.

 

Чехийн хэвлэлийн мэдээлснээр, тус улсын Парламентын доод танхим Врбетице дэх дэлбэрэлтээс үүдсэн нөхөн төлбөрийг Оросоос шаардахыг Засгийн газартаа хандан уриалсан байна. Түүнчлэн Чех дэх ОХУ-ын Элчин сайдын яамны ажилтнуудыг дахин багасгахтай холбоотой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхий сайддаа уриалжээ.

Москва, Прагын хооронд 1968 он эргэн ирэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин