Шойгу цэргээ эргүүлэн татахыг тушаалаа
2021-04-23

Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Өмнөд болон Баруун цэргийн тойргуудын шалгалтын ажлыг дуусгах шийдвэр гарган, өмнөд хэсгээс цэргүүдийг байнгын байршлын цэгүүд рүү нь эргүүлэн татахыг тушаажээ. Энэ талаар РБК агентлаг мэдээлсэн байна. 

 

Шойгугийн өгүүлснээр, цэргийн сургуулилалтад оролцсон цэрэг, техникүүдийг дөрөвдүгээр сарын 23-ны баасан гарагаас эхлэн буцаан татах юм. Үүний зэрэгцээ Ерөнхий штаб, цэргийн тойргууд болон агаарын десантын хүчний командлагчид цэргийн сургуулилалтын үеэр хийсэн шалгалтыг үнэлж, дүгнэлт гаргах юм байна.

 

Оросын Батлан хамгаалахын сайдын өгүүлснээр Оросын арми маневрыг сайтар гүйцтгэсэн гэнэ. "Гэнэтийн шалгалтын зорилгодоо бүрэн хүрсэн гэж үзэж байна. Цэргүүд улс орныг найдвартай хамгаалах чадвартай гэдгээ харуулсан" хэмээн Сергей Шойгу онцолжээ.

 

Энд дуулгахад, ОХУ дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Крымд өргөн цар хүрээтэй сургуулилалт эхэлсэн байна. Энэ сургуулилалтад Өмнөд цэргийн тойрог, Хар тэнгисийн флот, Каспийн флот, Агаар десантын хүчний анги нэгтгэлүүдийн 1.2 мянган нэгж зэвсэг, цэргийн техник оролцжээ. Тэр дундаа сургуулилалтад 30 гаруй байлдааны хөлөг онгоц, хангамжийн 20 хөлөг онгоц оролцсон бөгөөд сургуулилалтын үндсэн үе шатны үеэр Шойгу биечлэн очиж танилцжээ.

 

Ийнхүү ОХУ цэргийн сургуулилалтад бэлтгэн, цэрэг техникээ татаж эхэлснийг барууны орнууд ихээр шүүмжлэн, байдлыг хурцтгаж байгаад ОХУ-ыг удаа дараа буруутгаж байлаа. Украинтай залгаа хилийн орчимд цэргүүд гуравдугаар сарын дунд үеэс эхлэн байршсан гэх бөгөөд харин өнгөрсөн долоо хоногт Крымд олон тооны цэргийн техник төвлөрүүлж, бусад флотуудаас байлдааны хөлөг онгоцуудыг татаж байгаад улс орнууд ихээхэн болгоомжлон хандаж байв.

ОХУ Крымд хөлөг онгоцуудыг олноор төвлөрүүлсний учир юу вэ?

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Шойгу мундаг хүн:
Орос орон, Оросын Ард түмэн азтай. Путин шиг Ерөнхийлөгчтэй, Лавров шиг ГХ-ийн сайдтай, Шойгу шиг Батлан хамгаалахын сайдтай улс Дэлхийн хаана ч нүүр бардам юм даа .
2021-04-23
Иргэн:
Гол механикуудаа үлдээж явж бн. Шууд хэрэглээд явахад бэлэг болгоод
2021-04-23
хулгайчууд худлаа бантахдаа сургуулилт энээ тэрээ гэж гуцаж байх шив
2021-04-23