ОХУ: Хар тэнгисийн флотын хөлгүүд бааздаа эргэн иржээ
2021-04-24

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн тушаалаар Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд Крым дэх сургуулилалтын дараа бааздаа эргэн буцсан талаар ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлжээ. 

 

Ингэснээр Хар тэнгисийн флотын байлдааны 20 хөлөг онгоц байнгын байршилдаа эргэн ирсэн байна. Цэргийн сургуулилалтын үеэр экипажууд тэнгисийн полигонд практик ажиллагаа гүйцэтгэсэн хэмээн Оросын БХЯ мэдээлжээ.

 

Энд дуулгахад, 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Крым дэх "Опук" полигонд Өмнөд цэргийн тойрог болон агаарын десантын хүчний сургуулилалтын үндсэн шат явагдсан байна. Энэхүү сургуулилалт байлдааны бэлэн байдлын гэнэтийн шалгалтын хүрээнд явагджээ. Үүнд 10 мянган цэргийн алба хаагч, 1.2 мянган нэгж зэвсэг, цэргийн техник, 40 гаруй хөлөг онгоц, катер, 20 хангамжийн хөлөг онгоц, цэрэг тээврийн 40 онгоц оролцсон байна. 

Шойгу цэргээ эргүүлэн татахыг тушаалаа

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин