АНУ, Их Британи улс Энэтхэг рүү яаралтай тусламж илгээжээ
2021-04-27

Долоо хоног орчим хугацаанд өдөрт бүртгэгдэх коронавирусийн халдварын тохиолдол нь 300 мянгаас буурахгүй байгаа Энэтхэг рүү АНУ болон Их Британи улс уушгины хиймэл амьсгалын аппарат, вакцины түүхий эд яаралтай нийлүүлж эхэлжээ. 

 

Энэтхэгт коронавирусийн халдварын улмаас өдөрт 2800 орчим хүн амиа алдаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлсээр байна. Даваа гарагт дахин шинэ дээд үзүүлэлт бүртгэгдэж, хоногт 352 991 хүн халдвар авсан нь дэлхийн хамгийн өндөр үзүүлэлтэд тоооцогдож байгаа юм. Тус улсын нийслэлд хөл хориог сунгаж, эмнэлгүүдийн ор болон хүчилтөрөгч хангалтгүйн улмаас өвчтөнүүдийг эмнэлэгт хүлээн авч чадахгүй байгаа гэнэ.

 

Улмаар дэлхийн улс орнууд Энэтхэгт тусламжийн гараа сунгаж эхэлсэн бөгөөд Британи болон АНУ даваа гарагт тусламж илгээжээ. Британийн илгээсэн ачааны есөн онгоцны эхнийх нь мягар гарагийн өглөө Энэтхэгт газардах юм байна. 

 

Харин АНУ Энэтхэг рүү вакцины түүхий эд, уушгины хиймэл амьсгалын аппарат, хамгаалалтын тоног төхөөрөмж болон нэн шаардлагатай бусад эд зүйлийг илгээж байгаагаа мэдэгджээ. 

COVID-19: Эмнэлгийн оргүй, шарил ч чандарлаж амжихгүй болсон Энэтхэг

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
бүгд:
бүгдиин хужаад аваачиж эмчлүүүл нөхөн төлбөр гаргууулллл бүх муу юм хужаагааас
2021-04-27