Дипломат дайн: ОХУ Украинд хариу барьж, дипломатыг нь хөөв
2021-04-27

Оросын гадаад хэргийн яам ОХУ дахь Украины Элчин сайдын яамны нэг ажилтныг хөөн гаргахаар болжээ. ГХЯ-ны мэдээлснээр, Украины дипломат төлөөлөгчийн газрын ажилтан дөрөвдүгээр сарын 30-наас өмнө ОХУ-ын нутаг дэвсгэрийг орхин гарах ёстой аж. 

 

Дипломат ажилтныг хөөн гаргах тухай ноот бичгийг Москва дахь Украины Элчин сайдын яам руу илгээсэн байна. Энэхүү шийдвэр нь дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Киев дэх ОХУ-ын ЭСЯ-ны ажилтныг хөөн гаргасан Украины талын "нөхөрсөг бус үйлдэл"-тэй холбоотой гэж ОХУ-ын ГХЯ мэдэгджээ. 

 

Түүнчлэн дайсагнасан үйлдлүүд үргэлжилсээр байвал ЭСЯ-ны ажилтнуудын эсрэг арга хэмжээ авна гэдгийг сануулсан байна. 

 

"Украин дахь Оросын дипломат болон консулын төлөөлөгчдийн газруудын ажилтнуудын эсрэг дайсагнасан үйлдлээ үргэлжлүүлсээр байвал Орос дахь Украины ЭСЯ, Ерөнхий консул болон зонсулын газруудын ажилтнуудын эсрэг нэмэлт арга хэмжээ авна гэдгийг Украины талд сануулсан" хэмээн Оросын ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Сүүлийн үед Оросын эсрэг дипломат дайнд олон орон нэгдэж байна. Хамгийн сүүлд гэхэд л Румын улс, дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Оросын цэргийн атташен зөвлөхийг "персона нон грата" хэмээн зарласан юм. 

 

Үүнээс өмнө АНУ Оросын дипломатуудыг хөөн гаргах болсны дараа АНУ-тай нэгдмэл байгаагаа илэрхийлэн Польш улс Оросын дипломатууд "персона нон грата" буюу "тааламжгүй этгээд хэмээн зарласан. Үүний араас Польш, Украин, Словак, Чех, Балтийн орнууд тодорхой тооны Оросын дипломатуудыг хөөн гаргах болсноор олон улсын дуулиан даамжирч байгаа юм. 

Дипломат дайн: ОХУ Балтийн орнуудын дипломатуудыг эд зүйлээ баглаж байхыг зөвлөв

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Улс төрийн асуудал сонирхож санал бодлоо илэрхийлэх бол ЭХЛЭЭД ХАРААЛЫН ҮГ БОЛОН АЛЬ НЭГ УЛСЫГ БАРИМТГҮЙ ГҮТГЭХ ЗЭРЭГ зүйл бичих хэрэггүй дээ
2021-04-29
Оросуудаас чацга алдаж байнаа. Путин Ши Жин Пин нар улсаа Барууны улсаас дутахгүй өндөр хөгжилтэй болгох хүслийнх нь эсрэг л ийм юм хийж байгаа. Гэхдээ энэ амжилтанд хүрэхгүйн ойлгомжтой
2021-04-27
Зочин:
Улс төрийн асуудал сонирхож санал бодлоо илэрхийлэх бол ЭХЛЭЭД ХАРААЛЫН ҮГ БОЛОН АЛЬ НЭГ УЛСЫГ БАРИМТГҮЙ ГҮТГЭХ ЗЭРЭГ зүйл бичих хэрэггүй дээ
Шоовдор Иванууд
2021-04-27