Зеленский: Украины арми байлдааны бэлэн байдалд байгаа
2021-04-28

ОХУ Украины хил орчмоос цэргээ эргүүлэн татах мэдэгдэл хийсэн ч Украины арми байлдааны бүрэн бэлэн байдалд байх шаардлагатай гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский үзэж байгаа гэнэ. 

 

"Цэргүүдээ эргүүлэн татаж байгаа гэдэг нь манай орны хил рүү дахин цэрэг ирж болзошгүй үед манай арми бэлэн байдлаа цуцална гэсэн үг биш" хэмээн Крымтэй залгаа хил дээр Украины цэргүүд байрлаж байгаад тайлбар өгөх үеэрээ онцолсон байна.

 

Эргэн сануулахад,  Орос улс хоёр долоо хоногийн хугацаатайгаар Крым болон Донбассын хил орчимд 120 мянга орчим цэцэг татан төвлөрүүлсэн нь ОХУ Украинтай хийх дайнд бэлдэж байна гэх болгоомжлолыг Украин болон барууны орнуудад төрүүлсэн юм. Ийм нөхцөлд Украин НАТО-д гишүүнээр элсэхийн тулд илүү идэвхтэй ажиллана гэж ХБНГУ дахь Украины Элчин сайд Андрей Мельник мэдэгдэж байсан бол цэргүүдээ татаж байгаа нь Хойд Атлантын эвслийн "заналхийлсэн үйлдлүүдэд өгч буй хариу", Оросын армийн байлдааны бэлэн байдлыг шалгахтай холбоотой гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд мэдэгдэж байлаа.

 

Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу цэргүүдээ байнгын байршилд нь эргүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн юм. Дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс цэргийн хүчийг эргүүлэн татах ажлаа эхэж, тавдугаар сарын нэгэн гэхэд энэ жлг дуусгана гээд, "сургуулилалт амжилттай болсон" хэмээн онцолж байв.

 

ОХУ Крымд хөлөг онгоцуудыг олноор төвлөрүүлсний учир юу вэ?

Shuud.mn
Сонин хачин
zadraad l tanaid baisan bolohoos ugaasaa orosiinh shuu dee, hoshin shogiin jujigchin erunhiilugch boloh yum daa, mongol bish dee yamar, gutmaar yumaa
2021-04-28
Их:
Гуйлгах гэж байгаан
2021-04-28
Дүү нь:
Орос ах нар гайгүй ээ. Яаах ч үгүй. Вакцинаа түргэн явуулаачээ.
2021-04-28
Их:
Гуйлгах гэж байгаан