Дипломат дайн: ОХУ Балтийн орнуудын дипломатуудыг хөөн гаргана
2021-04-29

Балтийн гурван орон болох Литва, Латви, Эстони болон Словакийн элчин сайд нарыг лхагва гарагт Оросын Гадаад хэргийн яаман дээр дууджээ. Литва, Латви улсыг төлөөлөн тус орнуудын элчин сайд нар болох Эйтвидас Баярунас болон Марис Риекстиньш очсон бол Эстонийг төлөөлөн Элчин сайдын яамны зөвлөх элч Пирет Рейнтамм Бено Оросын Гадаад хэргийн яаман дээр очсон талаар Регнум агентлаг мэдээлжээ. 

 

ОХУ-ын ГХЯ Балтийн орнууд болон Словакаас Оросын дипломатуудыг хөөн гаргасантай холбоотой шийдэмгий эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд, тэдгээр орнуудын дипломат төлөөлөгчийн газрын дөрвөн ажилтныг "персона нон грата" хэмээн зарлаж байгааг дуулган, эсэргүүцлийн нот бичиг гардуулсан байна. Ингэснээр Оросоос Литва улсын ЭСЯ-ны хоёр ажилтан, Словакийн ЭСЯ-ны гурав, Латви болон Эстонийн дипломат төлөөлөгчдийн газруудаас тус бүр нэг ажилтныг хөөн гаргах юм. Эдгээр хүмүүс долоо хоногийн дотор ОХУ-ын нутаг дэвсгэрийг орхин гарах шаардлагатай аж. 

 

Түүнчлэн, Оросын ГХЯ Румыны Элчин сайдын яамны дипломатыг хөөн гаргахаар зэхэж байна. Энэ нь Румыны талаас гаргасан үйлдлийн хариу арга хэмжээ бөгөөд Румын улс дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Оросын цэргийн атташен зөвлөх Алексей Гришаевыг нутгаасаа хөөсөн юм.

 

Дипломат дайны хүрээ өргөжиж байна

Сүүлийн үед ийнхүү Оросыг чиглэсэн дипломат дайн улам бүр өргөжиж байна. Өнгөрсөн долоо хоногт Балтийн орнууд болон Словак Улс Чехтэй нэгдмэл байгаагаа илэрхийлэн Оросын дөрвөн дипломатыг персона нон грата буюу "тааламжгүй этгээд" хэмээн нэрлэсэн юм. Литва улсын ГХЯ Оросын хоёр дипломатыг, Литва болон Эстони тус бүр нэг дипломатыг харин Словак улс Оросын гурван дипломатыг хөөн гаргасан. 

 

Чех улс Оросыг 2014 онд Врбетицед болсон зэвсгийн агуулахын дэлбэрэлтэд холбоотой хэмээн дөрөвдүгээр сарын 17-нд буруутгасны дараа Чех, Оросын хооронд үүссэн дипломат хямрал Европын орнууд болон АНУ-тай хийх Оросын "дипломат тулаан"-ыг өдөөн, урьд өмнөх бүхий л дээд амжилтуудыг эвдлээ. Сүүлийн хоёр долоо хоногт гэхэд л ОХУ болон Барууны орнууд 150 гаруй дипломатыг харилцан хөөн гаргажээ.

 

Шинэ дипломат дайны цар хүрээ ихээхэн өргөжиж, Орос болон дэлхийн бусад тэргүүлэгч орнуудын хооронд шинэ хүйтэн дайн үүсэх нөхцлийг бүрдүүлж байна гэж шинжээчид үзэж байгаа юм. Оросын засгийн газар хэдийнэ "дайснуудын жагсаалт"-ыг бэлдсэн бөгөөд энэ жагсаалтын дагуу найрсаг бус орнуудын төлөөлөгчдийн үйл ажиллагааг Оросын нутаг дэвсгэр дээр хориглох, тэдгээр нь ОХУ-ын иргэдтэй хөдөлмөрийн харилцааны гэрээ байгуулах боломжгүй болгох эрхзүйн үндсийг баталсан байна.

 

Сүүлийн үеийн үйл явдлуудыг эргэн сануулвал, дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Эстонийн ГХЯ Оросын Элчин сайд Александр Петровыг дуудан Врбетице дэх дэлбэрэлтийн талаарх Чехээс авсан мэдээлэлтэй холбогдуулан ОХУ-д эсэргүүцэл илэрхийлж байгаагаа мэдэгдсэн. Энэ мэдэгдэлдээ Орос улс Европын холбоо болон НАТО-ын гишүүн орны нутаг дэвсгэр дээр олон улсын эрхзүйг зөрчин, хоёр хүний амь хохирох нөхцлийг бүрдүүлсэн, Европын аюулгүй байдал, тогтвортой байдалд хохирол учруулсан хэмээн онцолсон байна.  Ингээд Чехтэй нэгдмэл байгаагаа илэрхийлэн Оросоын нэг дипломатыг хөөн гаргасан бөгөөд тухайн липломатын үйл ажиллагаа нь Венний конвенцтэй зөрчилдсөн хэмээн үзжээ.

 

Мөн өдөр Латвийн Гадаад хэргийн сайд Чехтэй нэгдмэл байгаагаа илэрхийлэн ОХУ-ын ЭСЯ-ны нэг дипломатыг "тааламжгүй этгээд" хэмээн зарласны дээр "Оросын үйлдлүүд нь урт хугацааны туршид аюулгүй байдлын зарчмыг ноцтой зөрчиж байна" хэмээн үэзж байгаагаа илэрхийлсэн юм. 

 

Түүнчлэн энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 23-нд Литва улс мөн л Чехтэй нэгдмэл байгаагаа илэрхийлэн Оросын хоёр дипломатыг хөөсөн. Ингээд дөрөвдүгээр сарын 30-ны дотор тэднийг Литва улсын нутаг дэвсгэрийг орхин гарахыг шаарджээ. Үүний зэрэгцээ Эстони болон Латви улсаас хөөгдсөн Оросын дипломатуудыг тагнуул гэж  тус улсын Гадаад хэргийн сайд олны өмнө мэдэгдсэн байна. 

 

Үүнээс нэг өдрийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Словак улс Чехтэй нэгдмэл байгаагаа илэрхийлж Оросын гурван дипломатыг хөөх шийдвэр гаргасан юм.

 

Дипломат дайн: ОХУ Украинд хариу барьж, дипломатыг нь хөөв

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Тэнэг хөлдүү Үхэр Монгол
2022-04-24
Тэнэг хөлдүү Үхэр Монгол
2022-04-24
Baruun mohoj bna ho.:
Orosuud ter hogiin musilmannjij bgaa evropoor yah yum be de.. baruun ooroo mohoj bga ch de.fransd ochiod vzeed daraa yum yriarai da. Chi tend ochiod bi haan irevee arabd uu afrikd uuu turkd uu gen de.
2021-05-01
Tenget malaa:
Cham maluud l tsoon bgaa saa da.hurliiz haraltai novshuud l hudalaa ardchilsan vzelt bolj orosiig muuldag za.chehiin eronhiilogch ni hvrtel ene heregt notolgoo barimt bhgui geed bgaa.
2021-05-01
Мэдэхгүй гар:
Чамархуу тархигү оркууд орчлонгийн жамаар цөөрч бгаа нь сайшаалтай Өмхий орос улам буланд шахуулж өмхий хужаааадааа улам атгуулсаар
2021-05-01
Tenget malaa:
Cham maluud l tsoon bgaa saa da.hurliiz haraltai novshuud l hudalaa ardchilsan vzelt bolj orosiig muuldag za.chehiin eronhiilogch ni hvrtel ene heregt notolgoo barimt bhgui geed bgaa.
Болд:
Маш сайхан мэдээ бн. Оху Европоос тусгаарлагдах тусам сайн
2021-05-01
Baruun mohoj bna ho.:
Orosuud ter hogiin musilmannjij bgaa evropoor yah yum be de.. baruun ooroo mohoj bga ch de.fransd ochiod vzeed daraa yum yriarai da. Chi tend ochiod bi haan irevee arabd uu afrikd uuu turkd uu gen de.
Новшнуудыг хөөж гаргасан нь зөв дөө.
2021-05-01
Бага мэдэгч:
Чам шиг МАНгаруудын мэддэг тоглоом яавч биш. Чи муу нохой саранд хуцаад хаа холдов гэж. Латви Литва Чех Словакаа мэдэх үү айн??? Тэд чинь бүгд урвагчид байсан юм.
2021-05-01
Мэдэхгүй гар:
Чамархуу тархигү оркууд орчлонгийн жамаар цөөрч бгаа нь сайшаалтай Өмхий орос улам буланд шахуулж өмхий хужаааадааа улам атгуулсаар
Ийм атлаа дэлхий дээр Оросыг ахаа гэж дууддаг цорын ганц улс болох Монгол улсад хэлсэн амалсан, төлбөрийг нь хийсэн вакцинаа өгчихөж чадахгүй л байгаа их гүрэн шүү дээ. Нэг хүнд ногдох өвчлөлөөрөө маш өндөр бгаа манай улсад өгөөгүйгээ Энэтхэгт өгч бна. Яахав нөгөөх нь зах зээл том , том учраас тэр. Биднийг ялгаварлаж бна.
2021-04-30
зочин:
Тэнэг хөлдүү Үхэр Монгол
Тэнэг хөлдүү Үхэр Монгол
Бага мэдэгч:
Чам шиг МАНгаруудын мэддэг тоглоом яавч биш. Чи муу нохой саранд хуцаад хаа холдов гэж. Латви Литва Чех Словакаа мэдэх үү айн??? Тэд чинь бүгд урвагчид байсан юм.
Үхэл нь ирсэн хулгана муурын сахлаар тоглоно оо гэж... Хахаха! ;)
2021-04-30