У.Хүрэлсүх: Шинэ Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх болно
2021-05-02

 

МАН-ын дарга,  Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн МАН-ын Бага хурлын Х хуралдаанд  хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 


 

Манай улсын эрхэм хүндэт ард иргэдээ
Эрхэм журмын нөхөд өө,

 
Надад итгэл найдвар хүлээлгэж, өндөр хариуцлага үүрүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн Монгол ардын намын мянга мянган гишүүд дэмжигчид, намын Бага хурлын эрхэм журмын нөхөд та бүхэндээ гүн талархал илэрхийлье.



Миний бие нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, хүн засагладаггүй, хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байна.  Бид нийгэмд шударга ёсыг тогтоох, сайн засаглалыг төлөвшүүлэх талаар  олон жил ярьж, зохих ажлуудыг хийсэн боловч санасан хэмжээнд хүрч чадаагүй байна.  Шударга ёс тогтсон тэр л нийгэмд хүн эрх чөлөөтэй, хүсэл тэмүүлэлтэй, ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл хангалуун, аз жаргалтай амьдрах учиртай.  Ийм л нийгэм байгуулахыг Монголын ард түмэн хүсэж, мөрөөдөж, бас шахаж шаардаж байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайлгах учиргүй. Өвөг дээдсийн маань халуун амь, бүлээн цусаар дархлагдсан Монгол төрийн алтан сүлд өнгө мөнгөний сүрэнд бүдгэрэх ёсгүй.  Задарсныг нь засагладаг, ядарсныг нь хайрладаг төртэй байх ёстой. Энэ бол Монгол төр.



Би парламентын танхимд шударга ёсны тэмцэлд үргэлжлэл бий гэж нэгэнтээ хэлж байсан. Нийгэмд шударга ёс тогтооход нэн чухал асуудал бол хараат бус, шударга шүүх, прокурорын байгууллагатай байх явдал юм.  Ийм учраас хууль, шүүхийн шударга бусын хонгилын түлхүүрийг нэгээс нөгөөд шилжүүлэн атгадаг, гэм зэмгүй хүмүүсийг яллан шийтгэдэг, зохиомол хэрэг үүсгэж хилс хэрэгт хэлмэгдүүлдэг, ард иргэдээ тамлан зовоодог, улс төр, эдийн засгийн зорилгоор хууль ёсыг завхруулдаг зэрэг өнөөгийн ёс бус үйлдлийг таслан зогсоож, зөвхөн хуульд захирагдан ажилладаг хараат бус хууль шүүхийн байгууллагын тогтолцоог бий болгохын төлөө хүчин зүтгэх болно.



Үүнээс л шударга ёс эхлэх учиртай.

Мөн Монгол хүн эх орон, газар нутагтаа эзэн байж, байгалийн баялгийнхаа үр шимийг адил тэгш хүртэх явдал шударга ёсны бас нэг зарчим юм. Сүүлийн жилүүдэд явуулсан шударга ёсны төлөөх тэмцлийн үр дүнд хууль бусаар бусдад алдагдсан “Эрдэнэт үйлдвэр”, “МонРосЦветмет”, “Багануур”, “Бор-Өндөр”, “Асгат”, “Салхит”, “Тост, Тосон Бумбын орд”, “Гутайн даваа”, “Хармагтайн орд”, “Ноён Уул” зэрэг орд газар, байгалийн баялаг, үйлдвэр аж ахуйн газруудаа ард түмнийхээ мэдэлд эргүүлэн авлаа.



Үүний үр дүнд ахмад буурлуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн тог цахилгаан, дулаан, уур, ус, хогны зардлыг төрөөс хариуцаж, сайжруулсан түлшний үнийг 75 хувиар бууруулж, хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож, иргэн бүртээ 300 мянган төгрөгийн дэмжлэг олголоо.  Энэ бүхэн цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ард иргэдийн маань амьдралд зохих тус нэмрээ үзүүлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн түүнчлэн ард түмний өмч хөрөнгө болох Тавантолгойн ордын ноогдол ашгийг иргэн бүрт хүртээх болсон нь Монгол хүн байгалийн баялагтаа жинхэнэ ёсоор эзэн болж байгаагийн эхлэл боллоо. Энэ бүхэн та бидний шударга ёсны төлөө хийсэн тэмцлийн үр дүн байлаа. Цаашид Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн гэрээг шинэчлэн сайжруулж,  Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө Төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Энэ ажлыг нэн даруй хийх нь Монгол Улсын эрх ашигт бүрнээ нийцнэ хэмээн үзэж байна.



Миний бие Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө төр засаг, ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэх болно.

Эрхэм нөхөд өө,

Ард түмнээ талцуулж хагалдаг бус эв эеийг эрхэмлэн дээдэлдэг Ерөнхийлөгч байхын төлөө би нэр дэвшиж байна. Манай улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын тулгуур багана бол үндэсний эв нэгдэл юм. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалагч байх ёстой. Бид цөөхөн Монголчуудаа мууд уриалдаггүй, муухайд хутгадаггүй, үймээн самуун үхэл хагацал руу турхирдаггүй, талцуулан хуваадаггүй, зөвийг сахиж, эвийг эрхэмлэсэн төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой.  Монголчууд эвлэж нэгдсэн цагтаа ямагт сэргэн мандаж, эвдэрч бутарсан үедээ үргэлж уруудан доройтож ирснийг буурал түүх бидэнд үргэлж сануулсаар ирсэн.   Учир иймд ард түмнийхээ эв нэгдлийг ямагт сахин хамгаалж, Монголын ард түмний ололт амжилт, үнэт зүйл болсон хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ардчилсан төрөө бэхжүүлж, парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно. Энэ жил манай улсад Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ой, Монгол Улс НҮБ-д бүрэн эрхэт гишүүнээр элссэний 60 жилийн ой тохиож байна. Тусгаар Монгол Улсаа байгуулахын төлөө тэмцсэн нэгэн зууны агуу түүхээ бид хамтдаа тэмдэглэж байна.  Өнөөдөр Монгол Улс дэлхийн 192 оронтой дипломат харилцаа тогтоож, хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ гээд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орны дийлэнхтэй нь стратегийн түншлэлтэй болоод байна. Мөн манай улс НҮБ-ын мандат дор 2002 оноос хойш 15 удаагийн энхийг сахиулах ажиллагаанд 18 мянга гаруй цэнхэр дуулгатан цэргүүдээ оролцуулсан нь Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд улам өсөн бэхжиж, гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжин хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол НҮБ болон олон улсын яриа хэлэлцээний тавцанд Монгол Улсын нэр хүнд, оролцоог сэргээн бататгаж, стратегийн түнш орнууд болон гуравдагч хөршүүдтэйгээ үр өгөөжтэй найрсаг харилцааг илүү өргөн цар хүрээнд хөгжүүлэхийн төлөө санал санаачилга гарган идэвхитэй ажиллана. Даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол хэмээн дангааршин оршихын үндэс нь бидний үүх түүх, өв соёл, хэл бичиг, зан заншил, нүүдэлчдийн соёл иргэншил юм.  Эх дэлхий, байгаль орчноо хайрлан хамгаалах, өв соёл, үүх түүхээ сурталчлан таниулж, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх, залуу хойч үеэ эх оронч үзлээр хүмүүжүүлж, ард иргэдээ соён гэгээрүүлэх ажилд төрийн бодлогыг чиглүүлэн ажиллах болно. Миний бие эх орныхоо нэр төрийг өндөрт өргөж, агуу түүх, өв соёлоо дэлхий нийтэд сурталчлан таниулж, ард түмнийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлсэн Төрийн тэргүүн байхын төлөө хичээн зүтгэх болно.



Эрхэм нөхөд өө,

Миний бие эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэхийн төлөө нэр дэвшиж байна.  Төрөлх сайхан Монгол эх орноо бусдаас хараат бус хүчирхэг эдийн засагтай, экспортлогч улс болгон хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хангах бодлогын эхлэл нь Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод шилжих явдал юм. Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэсэн ардын сайхан үг бий.  Сүүлийн жилүүдэд та бидний эхлүүлсэн Газрын тосны үйлдвэр, Гангийн үйлдвэр, Байгалийн хийн хоолой, Цэвэрлэх байгууламж, Саарал усны үйлдвэр, Сайжруулсан түлшний үйлдвэр, Шинэ нисэх онгоцны буудал, эрчим хүч, дэд бүтэц, автозам, төмөр замын салбарт хийсэн томоохон бүтээн байгуулалтууд, харилцаа холбоо, мэдээлэл технологийн шинэчлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлал, соёл, боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт хийсэн томоохон төсөл хөтөлбөрүүдээ улам эрчимжүүлж, үр дүнг нь үзэх шаардлагатай байна.  Үүний зэрэгцээ хүнд ба хөнгөн үйлдвэрүүдийг барьж байгуулан, алт, зэс, төмөр, нүүрс болон бусад байгалийн баялаг, малын гаралтай түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулдаг, аж үйлдвэржсэн экспортлогч орон болох зорилтоо бодит ажил хэрэг болгохын төлөө УИХ, Засгийн газрыг бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно. Дээрх зорилт бодлого хэрэгжсэнээр олон мянган хүн ажлын байртай болж, Монгол хүн ажилтай орлоготой, ирээдүйдээ итгэлтэй байх нөхцөл боломжийг бүрдүүлнэ хэмээн тооцож байна.  Мөн улс орны эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдал улам батжин бэхжиж, хүчирхэгжин хөгжих шинэ боломж, үндэс суурь тавигдах болно. Энэхүү том бүтээн байгуулалтын ажлыг ажил хэрэг болгоход манай улсын баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн маань уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл, төр хувийн хэвшлийн түншлэл хамтын ажиллагаа нэн чухал билээ. Улс орны эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн бас нэгэн үндэс суурь нь байгаль дэлхий, уул усаа хайрлан хамгаалж, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах явдал гэдгийг байнга санаж, төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох явдал чухал байна.



Монгол хүн бүрийн зүрх сэтгэл эх орныхоо сайн сайхны төлөө цохилж байдаг гэдэгт би бат итгэдэг.  Монголчууд бидний дайсан болсон ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүчирхийлэл,  гэмт хэрэг, авлигын эсрэг ард түмнээрээ хүчээ нэгтгэн хамтдаа тэмцэх зайлшгүй шаардлагатай байна.  Үүнийг л бид төр засаг, ард түмнийхээ хамтын хүчээр ялан дийлж чадах аваас ард иргэд маань аз жаргалтай, сэтгэл хангалуун тэгш дүүрэн амьдрах боломжтой Шинэ Монгол Улсыг цогцлоон хөгжүүлэх болно.  



Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүн нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, улс орны бүрэн эрхт байдлыг хангах үүднээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын зохистой тэнцвэрийг хангаж, үндэсний эв нэгдлийг дээдлэн, нийгмийн зөвшилцөл ойлголцолд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм. Төрийн тэргүүн нь Монголын ард түмний үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байхын зэрэгцээ Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Миний бие ард түмнийхээ итгэл найдварыг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэхүү нэн хариуцлагатай бөгөөд эрхэм хүндтэй албыг нэр төртэй хашиж, эхэлснээ дуусгаж, хэлснээ хэрэгжүүлэн, төрийн хуулийг эрхэмлэн дээдэлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө чинхүү сэтгэлийг барин чөмгөө дундартал хичээн зүтгэх болно гэдгээ та бүхэндээ илэрхийлье.



Буурал дээдсийн цог хийморь түшиж,
Бурхан Халдун уулын ноён оргил Монголчууд биднийг мөнхөд ивээх болтугай.

 

У.Хүрэлсүхийг МАН-наас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүллээ

19:00 цаг: 

МАН-ын бага хурлаар У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжжээ. 

 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1985 онд Нийслэлийн 10 жилийн 2 дугаар дунд сургууль

  • 1999 онд Батлан хамгаалахын их сургууль, улс төр судлаач

  • 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, төрийн удирдлагын арга зүйч

  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар анги, улс төрийн орлогч

  • 1991-1994 онд МАХН-ын Төв Хороо, улс төрийн ажилтан

  • 1994-1996 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, зөвлөх

  • 1996-1997 ондс МАХН-ын Залуучууд хөгжил төв, ерөнхий захирал

  • 1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч

  • 1999-2000 онд УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын алба, нийгмийн бодлогын зөвлөх

  • 2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо, ерөнхийлөгч

  • 2000-2007 онд МАХН-ын Удирдах зөвлөл, УЗ-ийн гишүүн

  • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

  • 2006-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Монгол Улсын сайд

  • 2007 оноос Монголын Зүүний Хүчний Холбоо, ерөнхийлөгч

  • 2008-2012 онд Монгол Ардын Нам, Ерөнхий нарийн бичгийн дарга

  • 2012-2013 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

  • 2014-2015 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд

  • 2017-2021 онд Монгол Улсын Ерөнхий сайд

  • 2017 оноос Монгол Ардын Намын дарга

  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

 

ШАГНАЛ:

  • Алтан гадас одон

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

 

ГАДААД ХЭЛ:

Англи, Орос

Нэр дэвшигчийг мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна

18:00 цаг:

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг дэмжлээ. 


Бага хурлын Х хуралдаан 15.00 цагт 95,3 хувийн ирцтэйгээр эхэлсэн бөгөөд дотоод журам тооллогын комиссоо байгуулж, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэж байна.
 



Уг хурлаар МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

 

МАН-ын бага хурал хуралдаж байна

16:00 цаг: 

МАН-ын бага хурал хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна. Удирдах зөвлөлөөс Ерөнхиййлөгчийн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэхээр 100 хувь дэмжсэн. Тиймээс У.Хүрэлсүхийн нэрийг Удирдах зөвлөлөөс дэвшүүлэн хэлэлцэж байна. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
sohor haralgan hun bish uu, muihar ch geh yum uu, ork bolohoor hotiin orkuud demjeed garaad ireh baih l daa, oi gutmaar hun,haltar uhnaa uhna
2021-05-04
zerlwg balmad hun, herv tiim bish bol,16 terbumaar casino toglohgui, bolovsrolgui tag mulguu hun, herev tiim bish boltodorhoi bodlogo yarih baisan surjignel hiirhel bish, yos zuigui gudamjnii hun herev tiim bish bol umnuh erunhiilugch ruu gee olnii umnu inder ashiglaj dairahgui baisan,
2021-05-04
eniig demjdeg ork bas baidag l yum baina kkk
2021-05-04
tsunkh barigch l hiisen hogiin tantan sh tee, oor yu ch bish tom aldana daa, mulguu tolgoi muu, yu ch buteej uzeegui iim l novsh
2021-05-04
Kk:
Shaa, usan tolgoi.
2021-05-03
Нэргүй:
Үнэндээ өмнөх ерөнхийлөгчдөөс хол давуу ерөнхийлөгч бол У.Хүрэлсүх байж чадах нь гарцаагүй!? Тэр юү хийсэн, юү хийж чадахаа харуулж чадсан танигдсан хүн!? Олон санаа гаргаж оюун ухаана чилээх шаардлагагүй сонголт тодорхой сонгууль болох нь илэрхий байнаа!? Шудрага дайчин ерөнхийлөгчөө сонгосон ковидгүй дэлгэр зуны төлөө урагшаа!? Амжилт хүсье!?
2021-05-03
Зочин:
Үнэндээ өмнөх ерөнхийлөгчдөөс хол давуу ерөнхийлөгч бол У.Хүрэлсүх байж чадах нь гарцаагүй!? Тэр юү хийсэн, юү хийж чадахаа харуулж чадсан танигдсан хүн!? Олон санаа гаргаж оюун ухаана чилээх шаардлагагүй сонголт тодорхой сонгууль болох нь илэрхий байнаа!? Шудрага дайчин ерөнхийлөгчөө сонгосон ковидгүй дэлгэр зуны төлөө урагшаа!? Амжилт хүсье!?
2021-05-03
Иргэн:
Үнэндээ өмнөх ерөнхийлөгчдөөс хол давуу ерөнхийлөгч бол У.Хүрэлсүх байж чадах нь гарцаагүй!? Тэр юү хийсэн, юү хийж чадахаа харуулж чадсан танигдсан хүн!? Олон санаа гаргаж оюун ухаана чилээх шаардлагагүй сонголт тодорхой сонгууль болох нь илэрхий байнаа!? Шудрага дайчин ерөнхийлөгчөө сонгосон ковидгүй дэлгэр зуны төлөө урагшаа!? Амжилт хүсье!?
2021-05-03
eniig demjdeg ork bas baidag l yum baina kkk
Гуцооо:
Болио!! Мөнгө байвал идчихээд (ковидын тусламжаар олон улсаас орж ирсэн 700 сая долларыг цусалсан, нөгөө Хадгалаоамж банкны 14 тэрбумыг казинодож) гай зовлон тохиолдохоор хаяад зугтаадаг Хулчгарсүх бидэнд хэрэггүй! Саяхан улс орон жинхэнэ цар тахалтай нүүр тулж хэцүүдмэгц Ерөнхий Сайдын ажлыг хийж чадахгүй биднийг үнсэнд хаясан шалз шиг хаяад явсан одоо ямар нүүрээрээ ерөнхийлөгчид дэвшиж чадаж байнаа! Чи өмнө нь ч УИХ-ын гишүүн байхдаа хэрэг түвэгт орооцолдонгуутаа эхнэрээ эмчлүүлнэ гэх нэрийдлээр Австрали руу алга болсон!
2021-05-03
Зочин:
Шаагаарай Дарханы замыг 3.5 жил ухнатлаа байхгүй. Хамтаараа багаараа засаглаж байж бусдыг буруутгаж гангинаж явах арчаагүй эр. Морь унасан толгойгүй хулхи
2021-05-02
Японоос 2 цагийн өмнө 60.117.158.153 Ерөнхийлөгч болохын тулд ХАР НҮДЭЭ ч өгөхөөс буцахгүй гэдгээ сүүлийн үед үнэрээр харуулж чадсаан …Хэзээ ч дэмжихгүй!
2021-05-02
Японоос 2 цагийн өмнө 60.117.158.153 Ерөнхийлөгч болохын тулд ХАР НҮДЭЭ ч өгөхөөс буцахгүй гэдгээ сүүлийн үед үнэрээр харуулж чадсаан …Хэзээ ч дэмжихгүй!
2021-05-02
Япон улсаас 42 минутын өмнө 60.117.158.153:
Ерөнхийлөгч болохын тулд ХАР НҮДЭЭ ч өгөхөд бэлэн гэдгээ хангалттай харууллаа …Хэзээ ч дэмжихгүй!
2021-05-02
Япон улсаас 42 минутын өмнө 60.117.158.153:
Ерөнхийлөгч болохын тулд ХАР НҮДЭЭ ч өгөхөд бэлэн гэдгээ хангалттай харууллаа …Хэзээ ч дэмжихгүй!
2021-05-02
Япон улсаас 42 минутын өмнө 60.117.158.153 Ерөнхийлөгч болохын тулд ХАР НҮДЭЭ ч өгөхөд бэлэн гэдгээ хангалттай харууллаа …Хэзээ ч дэмжихгүй!
2021-05-02
Нөгөө Сү Батболд яасан бэ
2021-05-02
Японоос 2 цагийн өмнө 60.117.158.153 Ерөнхийлөгч болохын тулд ХАР НҮДЭЭ ч өгөхөөс буцахгүй гэдгээ сүүлийн үед үнэрээр харуулж чадсаан …Хэзээ ч дэмжихгүй!