ХАМАС Израилийн химийн үйлдвэрт цохилт өгчээ
2021-05-14

Израиль, Палестины сөргөлдөөн хяналтаас гарч, энэ долоо хоногийн туршид талууд харилцан цохилт өгсөөр, хүний амь нас болон материаллаг хохирол учирсаар байгаа юм. 

 

Талууд аль аль цэргийн ажиллагаагаа зогсоохгүй байгаа бөгөөд тавдугаар сарын 14-ний өдөр Газын зурвасыг хяналтандаа байлгадаг ХАМАС бүлэглэлийн байлдааны жигүүр болох "Иззэддин аль-Кассамын бригадууд" Газын зурвастай хиллэх хилийн ойролцоо байх Израилийн химийн үйлдвэрт нисэгчгүй нисэх төхөөрөмж ашиглан цохилт өгсөн талаараа мэдэгджээ. Аль Жазира телевизийн мэдээлснээр, халдлагад өртсөн объект Нир-Оз сууринд байдаг гэнэ. 

 

Эргэн сануулахад, Израиль, Палестины сөргөлдөөн дахин хурцдах болсон нь Дорнод Иерусалим дахь эмх замбараагүй байдлаас үүдэлтэй. Тухайн үед еврей болон палестинчуудын хооронд мөргөлдөөн гарахаас сэргийлж Аль-Акс сүмийн ойролцоо цагдаа нар байршуулсныг ХАМАС бүлэглэл эсэргүүцэн, цагдаа нарыг холдуулахыг шаардсан юм. Энэ үеэр Израилийн цагдаа болон палестинчуудын хооронд хэдийнэ мөргөлдөөн үүсэж эхэлсний дээр цагдаагийнхныг сүмээс холдуулахгүй гэж Израилийн эрх баригчид мэдэгдсэний улмаас ХАМАС бүлэглэл Израиль руу пуужин харваснаар хоёр талын сөргөлдөөн туйлдаа хүрсэн юм.

 

Газын зурвас: Хүмүүс олноор үрэгдэж, цэргүүд довтолж эхлэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Muusain laluudiig gazartai tegshileh heregtei
2021-05-16
Зочин:
Сирид бол барууныхан хуйгаараа эсэргүүцэл зарлаад хориг тавиад сүйд байсан. Одоо израйлийг яахыг нь харъя
2021-05-16