ВИДЕО: Энхийг сахиулах ажиллагаанд явсан эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалд шагнал гардуулж байна
2021-05-28

 

Монгол Улсын Зэвсэгт хүчнээс анх удаа НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргалыг Гадаад харилцааны сайд хүлээн авч, шагнал гардуулж байна.

 

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд явсан эмэгтэй цэргийн алба хаагч Н.Нямжаргал:

 

-Монгол Улсын Зэвсэгт хүчин анх 2002 онд Бүгд найрамдах ардчилсан Конго улсад явагдаж байсан НҮБ-ийн энхийг сахиулах үйл ажиллагаанд цэргийн хоёр ажиглагчаа явуулснаар энхийг дэмжих ажиллагаанд зэвсэгт хүчнээс үүрэг гүйцэтгэх эхлэл нь тавигдсан. Түүнээс хойш 19 жилийн хугацаа өнгөрсөн байна. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб удирдлага маань эрэгтэй цэргийн албан хаагчтай хамт, эмэгтэй цэргийн албан хаагчын үүрэг гүйцэтгэх боломж олгох үүднээс 2006 онд анхны энхийг сахиулагчыг Баруун Сахарт явагдаж буй НҮБ-ийн ажиллагаанд илгээх шийдвэрийг гаргасан.

 

Тухайн үед миний хувьд Үндэсний батлан хамгаалах сургуульд Цэргийн холбооны тэнхимд багшилдаг байлаа. Ингээд  сонгон шалгаруулалтад орж тэнцээд Баруун Сахарт явагдаж буй ажиллагаанд НҮБ-ийн Цэргийн ажиглагч гэсэн албан тушаалтайгаар үүрэг гүйцэтгэх болсон. Өөрийгөө хамгаалах зэвсэг байхгүй, хоёр талын гал зогсоосон гэрээний биелэлтэд хяналт тавьдаг, бүх төрлийн эргүүлүүдийг хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж байсан.

 

2002 оноос хойш өнөөдрийг хүртэл 19 мянга гаруй энхийг сахиулагчийг ажиллагааны газар илгээсэн. Үүнээс 900 нь эмэгтэй цэргийн албан хаагч байгаа.

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин