Хариуцлагатай иргэн, ААН-ийг хохироогоод үлдээх үү, Г.Занданшатар дарга аа
2021-05-30

Хариуцлагатай иргэн нь хохирдог Монгол

 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Таатай сайхан мэдээллийг та бүхэндээ дуулгая" гэж ирээд Монголбанкны хар жагсаалтад орсон иргэн, аж ахуйн нэгжийг нэг удаа цагаатгахаа мэдэгдэв. Сонгуулийн санал хураалтын өмнөх халаалт болсон энэ шийдвэрт 72 мянган иргэн, ААН хамрагдаж, Монголбанкны зээлийн мэдээллийн хар түүхээ хаалгаж, ковидын үеийн эдийн засгийн дэмжлэгийг хүртэх гэнэ. Мөн зээлээ төлж дууссан ч өмнө нь хар жагсаалтад байсан аж ахуйн нэгжүүдийг цагаатгах аж. Ингэснээр тухайн иргэн, ААН-үүд дахин зээл авах эрхтэй болно гэсэн үг. Төрийн энэ шийдвэр мэдээж олон олон хүнд тус дэмээ өгнө. Гэхдээ шударга ёс хаана байна?!

 

 

Ихэнх нь боломж бололцоогүйгээс зээлээ төлж чадаагүй хар жагсаалтад орсон гэж өрөвдье. Гэвч цөөнгүй нь хариуцлагагүй, санхүүгийн сахилга батгүйгээс зээлээ төлөөгүй явсаар хар жагсаалтад орсон бодит түүх өчнөөн бий. Нөгөө талд нь хоосон хонож байгаад зээлээ хугацаанд нь төлсөн мянга мянган иргэн, аж ахуйн нэгж байгаа. Тэд ажилчдынхаа цалинг хойшлуулах, шаардлагатай зардлаа ч хасаж танаж байгаад зээлээ төлсөн байгаа. Өнөөх хар жагсаалтад нь орохгүйн тулд байдгаа бараад мэрийсэн гэсэн үг. Иргэд ч ялгаагүй, гар утасны лизингээсээ эхлээд машин, байрны зээлээ төлөхийн тулд үр хүүхдээ бүлтэлцүүлэн байж байгаагаа банкинд тушаадаг нь худал биш.

 

Тэд муу нэр, луу данстай болохгүйн тулд хичээдэг, хариуцлагатай ханддаг. Гэвч эцэст нь хариуцлагатай, санхүүгийн сахилга баттай байсныхаа төлөө төрийн шийдвэрийн гадна үлдлээ. Тэгвэл одоо зээлээ цаг хугацаанд нь төлдөг хариуцлагатай иргэн, аж ахуйн нэгжээ яаж урамшуулах вэ, Г.Занданшатар дарга аа. Нэг хэсэгт нь санхүүгийн өршөөл үзүүлж, нөгөө хэсгийг нь нүдэн балай, чихэн дүлий хаяхгүй юм байгаа биз дээ?!

 

Г.Занданшатар даргатай энэ удаагийн парламентын шийдвэр иргэдээ дандаа алагчилдаг. Өмнө нь тэтгэврийн зээлийг тэглэхэд ч ялгаагүй, иргэдийг ялгаварласан. Зургаан сая төгрөгийн зээлтэй байсан иргэдийн тэтгэврийн зээлийг тэглээд, зээлгүй байсан өндөр настнуудыг нэг сая төгрөгөөр хуурсан. Энд шударга ёс байна уу. Зээлгүй байсан хэсэг нь хохироод үлдсэн. Төрөөс өгч байгаа 300, 400 төгрөгийн тэтгэвэр нь хангалттай хүрч, ханаж цадсандаа зээл аваагүй биш. Заримд нь зээл өгдөггүй, зарим нь зээлээ төлүүлэх гэж үр хүүхдээ зовоохгүйн тулд зээлнээс татгалздаг. Гэтэл тэд төрийн шийдвэрийн ард үлдсэн. Товчхондоо хохирсон.

 

Барьцаж буй мэт харагдаж байна уу. Барьцаад ч болтугай шударга ёс, тэгш эрхийг нэхмээр байна. Авч байгаа цалин, тэтгэвэрээ зохицуулан амьдарч байгаа, чардайн байж авсан зээлээ цаг хугацаанд төлдөг хэсэг нь одоо яах вэ? Тэд шударга, зөв зохистой, хариуцлагатай амьдарч, ажилласныхаа төлөө хохироод байна! Эсвэл одооноос хариуцлага, шударга ёс гэгчийг хаяад зах замбараагүй амьдрах юм уу. Хар мөрийг нь дараагийн парламентын сонгуулиар цэвэрлээд өгөх юм уу, Г.Занданшатар дарга аа?!

 

Монголчууд ардчилсан улс орондоо бүгд тэгш эрхтэйгээр амьдрах гэж хичээж явна. Харин төр нь алагчилж, адлаад байхаар энэ нийгэмд шударга ёс тогтох уу. Амаараа үргэлж ярьдаг шударга ёсоо яагаад үйлдлээрээ дандаа үгүйсгэдэг юм бэ?!

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
Арчаагүй сда. Зээлээ төлж чадаагүй байж хүний хохирол барагдуулдаг ч хол хэвтэнэ ээ.
2021-05-31
Арчаагүй сда. Зээлээ төлж чадаагүй байж хүний хохирол барагдуулдаг ч хол хэвтэнэ ээ.
2021-05-31
Татвараа битгий төл, зээлээ битгий төл, эцэг эхээрээ тэтгэврийн зээл авахуул гэсэн бодлого энэ улсыг сөнөөнө шүү.
2021-05-31
debee:
Turuur arhiniihaa mungiig daalgaj irlee ,odoo turuus zeelj unjsan zeelee haalgaj bn , yadgiim hoishid 1 uhaan garch bgaa biz? Zeel avaad hedii sn unjina ter bugdiig n tur urshuuguud bh dogolon hevshil uunees ehlen bii bolj bn bish uu? Ene chini l nuguu erh medliin hureend bank dampuuruulah gede "taatai " ug iherleed irev bish uu???
2021-05-31
mnbvc:
zeelee buu tul uls daana
2021-05-30
Барьцаа:
Чи яг юугаар, яаж хохирох гээд байгаагаа л хэлчих. Хохиролыг чинь барагдуулаад өгье.
2021-05-30
Арчаагүй сда. Зээлээ төлж чадаагүй байж хүний хохирол барагдуулдаг ч хол хэвтэнэ ээ.
ТАМ:
Тамын тогооны монголчуудад харгалзагч хэрэггүй ээ гэж. Энэ хэдэн хүмүүсийг нэг удаа цагаатгачлаа гээд бусдаас нь яг юу уначих гээд юугаараа хохирчих гээд байгаан бол доо хөөрхий. Яахав зарим нь үнэхээр санхүүгийн хариуцлагагүй хэнэггүй л байсан биз гэхдээ ихэнхи нь яалт ч гүй байдалд ороод төлж чадаагүй хугацаа хэтэрсэн л байгаа шүү дээ. Хэнд ч юу ч тохиолдож болно. Зүгээр л орхиоч. Заавал ингэж барьцах хэрэггүй л баймаар. Ингэлээ гээд хэн нь ч хохирохгүй. Харин ч хэсэг бүлгийнх нь бизнес ажил төрөл эхэлж эдийн засгийн эргэлт ч сайжрах нөхцөл бүрдэнэ шүү дээ МОНГОЛЧУУДАА!!!
2021-05-30
Барьцах гэнэ үү:
Энэ барьцах ерөөсөө биш, аливааг эрүүлээр харж сурах хэрэгтэй, хариуцлагатай байгаа нь хохирч хариуцлагагүй нь урмашуулал, халамж аваад байхаар энэ нийгэм юу болох бэ?
2021-05-30
Арчаагүй сда. Зээлээ төлж чадаагүй байж хүний хохирол барагдуулдаг ч хол хэвтэнэ ээ.
Барьцаа:
Чи яг юугаар, яаж хохирох гээд байгаагаа л хэлчих. Хохиролыг чинь барагдуулаад өгье.
irgen:
Bartsihgvi yaadin adilhan l amidrah gj ydaj yvna. Ene baliar ZG Zandanshatar met dandaa ard tvmnee taltsuulna, ylgavarlana ugasa ta nar hog.
2021-05-30
Зочин:
Нэгэнд нь туслахаар юундаа дандаа ингэж барьцаж байдаг юм бэ?! Тамын тогооны үлгэр гэцгээдэг. Үлгэр биш үнэн, монголчуудын байж байгаа царай, хүн чанар нь юм байна л даа. Ийм барьцаач байхад улс яаж хөгжихөв...
2021-05-30
Барьцах гэнэ үү:
Энэ барьцах ерөөсөө биш, аливааг эрүүлээр харж сурах хэрэгтэй, хариуцлагатай байгаа нь хохирч хариуцлагагүй нь урмашуулал, халамж аваад байхаар энэ нийгэм юу болох бэ?
Zochin:
Songuuliin urd iim l yum hiideg shuu dee. Ene zasag eruusuu songogdhiin tuld yu ch hiihees butshgui nna ediin zasagiig boddog zasag algaa.
2021-05-30
зочин:
МАН-ын сонгуулийн шоу
2021-05-30
Сонгуулийн санал авах гэсэн л башир арга л даа чааваас.
2021-05-30
Үнэн шүү. Хариуцлагатай байсныхаа төлөө адлагдчих юм уу.
2021-05-30