Сонгуулийг хойшлуулах уу
2021-06-02

Коронавирусийн өдөрт илрэх шинэ тохиолдлын тоо 1000-ыг давлаа. Сүүлийн 24 цагт 7102 шинжилгээ хийхэд 1143 хүн халдвар авсан нь батлагдлаа. Манай улсад халдварын нөхцөл байдал эргээд хүндэрлээ гэсэн үг. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр “Нөхцөл байдал хүндэрч, вакцинжуулалт үр дүнгүй болох хандлагатай” талаар ярьсан. Мөн Эрүүл мэндийн яамны газрын дарга Я.Буянжаргал “Халдварын хүрээ тэлж, вакцинжуулаагүй хэсэг буюу хүүхдүүд халдвар авах нь нэмэгдсэн” талаар ч мэдээлэл өгсөн.

 

 

Улаанбаатар хотод 2021 оны 04 дүгээр сарын 10-25 хүртэл хатуу хөл хорио тогтоож, цааш сунган 05 дугаар сарын 08 хүртэл нийслэлчүүд карантилагдсан. Тухайн хугацаанд буюу

2021 оны 04.08-ны өдөр 554 шинэ тохиолодол батлагдаж, 1 хүн нас барсан

2021 оны 04.09-ны өдөр 714 тохиолдол шинээр илэрч, 1 нас барсан

2021 оны 04.10-нд 689 шинэ тохиолдол батлагдаж, 1 хүн нас барсан нөхцөл байдалтай байв. Өөрөөр хэлбэл халдварын нөхцөл байдал өнөөгийнхөөс доогуур түвшинд байсан гэсэн үг. Ийм нөхцөлд хатуу хөл хорио тогтоож бүр сунгаж байв. Шалтгаан нь вакцинжуулах, дархлаажуулалтыг үр дүнтэй болгох.

 

Харин одоо бол нөхцөл байдал улам хүндэрлээ.

 

2021 оны 05.31-нд 927 хүн халдвар авч, 4 хүн нас барлаа

2021 оны 06.01-нд 790 халдвар батлагдаж, 7 хүн нас барсан

2021 оны 06.02-нд 1143 тохиолдол батлагдаж, 3 хүн нас барлаа.

 

Хатуу хөл хорионы үеэр буурч байсан халдварын тохиолдол сүүлийн өдрүүдэд эргэн идэвхжиж, 1000 давлаа. Мөн хүндэрсэн өвчнүүдийн тоо ч нэмэгдэж, нас баралт залуужиж байна.

 

Өнгөрсөн саруудад архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүс ихэвчлэн амиа алдаж байсан бол одоо 30, 40 настнууд халдвараар нас барж байна. Мөн хүүхдүүд халдвар авах нь нэмэгдлээ. Халдвар ахмад, залуу, суурь өвчтэй, өвчингүйгээс үл хамаарч, үхэлд хүргэж буй гэсэн үг.

 

Тэгвэл ийм нөхцөлд сонгуулийн сурталчилгаа зохион байгуулж, санал хураалт явуулах нь хэр зохимжтой вэ? Хөл хорио суларсан, сонгуулийн сурталчилгаа явагдсан нь халдвар нэмэгдэх үндсэн шалтгаан болсон. Халдвараар аль хэдийнэ 286 хүн амь насаа алдаад байна. Тэгсэн ч сонгуулиа зохион байгуулах уу?

 

Сонгуулийг хойшлуулах бүрэн эрх УИХ-д бий. Хүн амын эрүүл мэнд, амь насанд аюул учруулах нөхцөл байдал үүссэн учраас онц байдал зарлана гэсэн үг.

 

Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд тусгасан УИХ-ын онцгой бүрэн эрхэд:

 

2.Дараах онцгой нөхцөл бий болсон үед үр дагаврыг нь арилгах, хүн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:

 

1/улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;

2/Үндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бүлэг хүний зохион байгуулалт бүхий хүч хэрэглэсэн хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн нийтийн эмх замбараагүй байдлыг төрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгүй болсон.

3.Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагүй байдал үүсч, зэвсэгт мөргөлдөөнд хүрсэн, тийм мөргөлдөөн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хүчээр түрэмгийлэн халдсан, эсхүл тийнхүү халдах нь бодитой болсон үед дайны байдал зарлаж болно.

4.Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.

 

Парламент улс төрийн нөхцөл байдал бус нийгмийн эрүүл мэндийг чухалчилбал яаралтай горимоор асуудлыг хэлэлцэх ёстой. Харин одоогоор манай парламентынхан даргаасаа эхлээд бүгд сонгуулийн сурталчилгаанд ажиллаж буй. Халдварын нөхцөл байдлын талаар дуугарсан гишүүн одоогоор алга.

 

Аргентин, Итали зэрэг улсууд коронавирусийн халдвараас шалтгаан сонгуулиа хойшлуулсан тохиолдлууд бий. Харин манай улс ерөнхийлөгчийн сонгуулиа хойшлуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хүн амын эрүүл мэнд, амь нас чухал уу, улс төрийн үйл явц чухал уу гэдгийг харах л үлдлээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АНУ бол бүх нийтэд үлгэр жишээ авмаар тийм ч гайхамшигтай орон биш баах аа.Сайн авмаар бүр гайхамшигтай юм их байгаа,Гэхдээ үүнээс гадна авмааргүй мүү муухай зүйл түүнээс ч их гэдэг. Бусад орон ялангуяа Латин америкийг түүхий эд бэлтгэгч колони маягтай болгосон,бусдыг мөлжиж амьдардаг,дэлхийг ганцаар ноёрхохыг хйчээдэг,100 гаруй оронд цэргийн базаа байгуулсан, сөргөлдөгчдөө дөхөөд бүсэлчихсэн, бусадтай нийлж дайсганасан үйл ажиллагаа байнга явуулдаг. Дотоодод нь ч нийгмийг бухимдуулсан асуудал их,орон гэргүй, гудманд хоноглодог,буяны байгууллагын хоолоор амиа аргацаадаг хүн үй олон ,ихэнх иргэд банкны өрөнд баригдаж бүх насаар зовсон, бараа үйлчилгээний үнэ амьдралын өртөг өндөр,амьд явахад халгаатай,гэмт хэрэг их гардаг г.м өчнөөн л хүнд хэцүү зүйл яриад байх юм байна даг. Манайханд юмыг яг үнэнээр нь хэлдэггүй эсвэл хэт магтаад эсвэл хэт муулаад нийгмийн толгойг мөн ч сайн эргүүлэх юм аа.
2021-06-05
зочин:
Нэгэнт хуулийнхаа дагуу хөрөнгө мөнгө зарцуулж хийгдэж байгаа сонгуулийг хойшлуулах хэрэггүй байхаа. Иргэн бүр эрхээ үүргээ эдлээд сонгуульдаа идэвхитэй оролцсон нь дээр. Ганцхан манай оронд давалгайлаад байгаа цар тахал биш шүү дээ дэлхий нийтээрээ нэрвэгдээд байна Засаглалгүй намчирхаад байлгүй нэг зорилготой өгсөн дээр гэж бодож байна.
2021-06-03
Зарим нэгэн хүмүүс яагаад сонгууль хойшлуулах сонирхолтой бна вэ. Бас яагаад короно ихсээд бна вэ.
2021-06-02
Манай УИХ хэзээ ч хойшлуулах арга хэмжээ авахгүй. Хэд үхэх нь сонин биш. Ганцхан хүсэл нь 100 насныхаа ойгоор төрийн бүх суудлыг эзлэх. Хяналтгүй бүрэн эрхтэй байх.
2021-06-02
зочин:
зардал чирэгдлийг болдсог ч тэр хугацаа алдах тусам л хөрөнгө мөнгө үрэгдэнэ хариуцлагыг нь тултал тавиад хурдан шийдвэрлэвэл таарна.
2021-06-02
зочин:
Нэгэнт хөрөөнгө мөнгө зарцууллачихсан энэ үед сонгуулиа мөрийн хөтөлбөртэй танилцаад иргэн хүнийхээ үүргийг ухамсарлаад өгч явуулсан нь одоо байгаа нөхцөл байдалд оновчтой шийдвэр болно гэж бодож байна Цаашид дахин дахин явуулах хойшлуулах болгонд мөнгө цаг урсана. Тэгээд ч АН-ын завхрал тамга тэмдэгний хэрүүл ард түмнийг хагарган бутаргаж өлсгөлөн хүртэл зарлаж байгаа зорилго нь ойлгомжгүй энэхүү нам дагасан асуудлыг нэг тийш нь цэгцлэхгүй бол хөгжил улам бүр хойшлоно гэж бодож байна.
2021-06-02
зочин:
архи уухаа боль, нийлж баяр наадам тэмдэглэхээ боль,,,төрсөн өдөр гэж хүн цуглуулж халдвар тараахаа боль,өөрсдөөс чинь болоод байгаа юмыг төр засагруу бүү чихээд бай маанагуудаа Сонгууль хийх хэрэгтэй,,энэ балаай Баттулгыг нэг ч өдөр илүү ажиллуулж болохгүй
2021-06-02
Хүүк ямар ч үнээр хамаагүй ялах ерөнхийлөгч болох нь л чухал шидэ хүний амь нас хамаагүй болсон
2021-06-02
Хүрэлсүхэд энэ сонгуульд ялах нь чухал учир Монгол хүн, иргэдийн эрүүл мэнд, амь нас ямарч хамаагүй. Иймд Хүрэлсүх болон түүний утсан хүүхэлдээ Оюун-Эрдэнэ болон МАНгарууд сонгуулийг хойшлуулахгүй. Харин сонгуулийн дараа буюу сонгууль дууссан шөнөөс эхлэн ард иргэдийн дургуйцэлээс айж Хатуу хөл хорио тогтоох болно. Онц байдал зарлаж магадгүй
2021-06-02
Зовиногч:
Одоо УИХ үүрэг хариуцлагынхаа дагуусонгууль зогсоох шийдвэрээ гаргахгуй бол өөрөө тарах тухайгаа л ярихаас аргагүй болно доо, иргэд ч эрхийнхээ дагуу ингэж шаардах болно доо
2021-06-02
" Онц байдал"гэдэг бол тусгай дэглэм, 2008 оны 7 сард л ганц удаа тогтоож байсан, гудманд танк манк зогсоогоод л.
2021-06-02
Зовиногч:
УИХ онц байдал зарлах биш, "...хүн амын амь нас, эрүүл мэндэд... шууд аюул учруулсан буюу учруулахуйц ...аюул тохиолдсон" " онцгой нөхцөл бий боосон" учир УИХ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 8.5, 8.6 ийн дагуу сонгуулийг зогсоосон тогтоол гаргах ҮҮРЭГТЭЙ.
2021-06-02
yun hoishluulah. bitgii jonhuiruulah geed bai. boldog yum boldgooroo bolog
2021-06-02
Зочин:
Тэр вакцин хийлгэхгүй байгаа тэнэгүүдтэйгээ л хариуцлага тооцно биз. Сонгууль болдгоороо л болно. Шударга ерөнхийлөгчтэй болж шүүх засаглалыг эрүүлжүүлэх хэрэгтэй байна
2021-06-02
ж:
Ингэж их зардал гаргачихаад хойшлуулах хэнд ашигтай юм бэ
2021-06-02
зочин:
зардал чирэгдлийг болдсог ч тэр хугацаа алдах тусам л хөрөнгө мөнгө үрэгдэнэ хариуцлагыг нь тултал тавиад хурдан шийдвэрлэвэл таарна.
neg eej gutalfui garlaa geed ogtsorson biz dee, 260 hun hund helbereer nas barlaa sh tee, dulii mwt yavahaa boliochee, hunii ami zolioslood sobguuli hiih geed baigaa 3 novsh dald oroochee, araich dee! delhiid deeguur bichigdlee sh tee, ard tumniig buu huuraachee, baidal hund, mash hund bolloo sh tee
2021-06-02
зочин:
Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) буюу Ардчилсан хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” (Ардчилал) хэлбэр нь мөн л муу байсан учир хүн төрөлхтөн хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтан дуулж, засаглалын “Меритократия” хэлбэрийн талаар “А” ч байхгүй явна. Яана даа!!!
2021-06-02
зочин:
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. “Меритократия” буюу “Мерит зарчим” нь мөн чанартаа улс төрчид болон төрийн албан хаагчдыг намын харъяалал, намд хандивласан хандив, намд өгсөн авилгал, танил тал, садан ураг төрлийн холбоо, дарга нарын цүнх барьж гүйсэн гүйлт, төрийн албаны хуурамч шалгалт зэргээр нь биш, харин хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг зарчим юм. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
2021-06-02
зочин:
Монгол улсад хүмүүс (төрийн болон компанийн албан тушаалтанууд) хэзээ шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болох вэ? Хүмүүсийг шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болгодог цор ганцхан шалгарсан арга энэ дэлхийд байдаг аж. Тэр нь МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) юм. МЕРИТ зарчмаар бус; ар өвөрын хаалга, танил тал, авилгал хээл хахууль, нам дагаж албан тушаалд дэвшсэн хүмүүс 1000 хууль гаргалаа ч гэсэн хэзээ ч шударга, хариуцлагатай, ёс суртахуунтай болдоггүй аж. Сүүлийн 30 жилд Монгол оронд МЕРИТ зарчим алдагдаад Монгол улс мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-06-02
зочин:
Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
2021-06-02
Зочин:
АНУ бол бүх нийтэд үлгэр жишээ авмаар тийм ч гайхамшигтай орон биш баах аа.Сайн авмаар бүр гайхамшигтай юм их байгаа,Гэхдээ үүнээс гадна авмааргүй мүү муухай зүйл түүнээс ч их гэдэг. Бусад орон ялангуяа Латин америкийг түүхий эд бэлтгэгч колони маягтай болгосон,бусдыг мөлжиж амьдардаг,дэлхийг ганцаар ноёрхохыг хйчээдэг,100 гаруй оронд цэргийн базаа байгуулсан, сөргөлдөгчдөө дөхөөд бүсэлчихсэн, бусадтай нийлж дайсганасан үйл ажиллагаа байнга явуулдаг. Дотоодод нь ч нийгмийг бухимдуулсан асуудал их,орон гэргүй, гудманд хоноглодог,буяны байгууллагын хоолоор амиа аргацаадаг хүн үй олон ,ихэнх иргэд банкны өрөнд баригдаж бүх насаар зовсон, бараа үйлчилгээний үнэ амьдралын өртөг өндөр,амьд явахад халгаатай,гэмт хэрэг их гардаг г.м өчнөөн л хүнд хэцүү зүйл яриад байх юм байна даг. Манайханд юмыг яг үнэнээр нь хэлдэггүй эсвэл хэт магтаад эсвэл хэт муулаад нийгмийн толгойг мөн ч сайн эргүүлэх юм аа.