ОХУ Хятадын нүүрсний зах зээлээс Австралийг шахахаар төлөвлөж байна
2021-06-03

Оросын төрийн корпораци болох "Ростех"-ийн тэргүүн Сергей Чемезов "Эльгауголь" (shuud.mn: коксжих нүүрсний олборлолт болон экспортын Оросын томоохон төсөл) Хятадын зах зээл дээр Австралийн нүүрсийг орлохоор төлөвлөж байгаа талаар ярьжээ. Гэхдээ үүний тулд БАМ болон Транссиб төмөр замуудыг өргөтгөх ёстой гэж тэрбээр РБК агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. 

 

"Хятадын зах зээл рүү нийлүүлэгддэг Австралийн нүүрсний 60-70 хувийг манайх хангах бүрэн боломжтой. Үүнд хэдэн жил шаардлагатай. Оросын төмөр замын нэвтрүүлэх чадвараас ихээхэн шалтгаална" хэмээн Чемезов өгүүлжээ. 

 

Австрали улс сард есөн сая тонн хүртэлх нүүрсийг экспортлодгоороо 2020 оны хоёрдугаар хагас хүртэл Хятадын зах зээлд коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч байлаа.  Харин хоёр орны хооронд үүссэн улс төрийн харилцааны хурцадмал байдлаас болж өнгөрсөн оны 10 дугаар сард Хятад улс Австралиас нүүрс нийлүүлэхийг хориглосон юм.

Хятад VS Австрали: Хятадын цохилтууд үргэлжилсээр л...

 

Энэ үеэр Оросын "А-Проперти" компани нөхцөл байдлыг ашиглан, Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээгээ нэмэгдүүлэхээр шийдэн, өнгөрсөн оны сүүлээр Хятадын GH Shipping колмпанитай хамтарсан компани байгуулах хэлэлцээр явуулсан. Төлөвлөгөө ёсоор 2020 онд 1-1,5 сая тонн, 2021 онд 15-18 сая тонн, 2022 онд 20-24 сая тонн, 2023 оноос эхлэн 30 сая тонноос нийлүүлэлтийг нэмэгдүүлэх аж.

 

Гэвч Транссиб болон БАМ төмөр замуудын нэвтрүүлэх чадварын улмаас нийлүүлэлтийн өсөлт хязгаарлагдсан бөгөөд үүний улмаас Хятадын зах зээл дээрх Австралийн нүүрсний нийлүүлэлтийг Монголь улс орлох болсон талаар Ройтерс агентлаг мэдээлж байв.

 

"А-Проперти" компани Эльга нүүрсний ордын олборлолтыг 2023 он гэхэд 45 сая тонн (2020 онд долоон сая тонн нүүрс олборлосон бол энэ жил 18 сая тонн олборлохоор төлөвлөжээ) болгон нэмэгдүүлэхийн тулд 130 тэрбум рублийн хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдэж байлаа.  Төслийг хөгжүүлэх хөтөлбөрт Эльга-Улак төмөр замын нэвтрүүлэх чадварыг 30 сая тонн хүртэл нэмэгдүүлэхээр тусгажээ.

 

Энд дуулгахад, саяхан Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Якутаас нүүрс тээвэрлэх төмөр замын дэд бүтцийг өргөжүүлэх хөрөнгө оруулалтыг Үндэсний баялгийн сангаас санхүүжүүлэхийг үүрэг болгосон юм. Ингэснээр Оросын төмөр зам төслийн санхүүжилтийн 25 хувь буюу 350-700 тэрбум рублийн хөрөнгө оруулалт авах аж. Төмөр замыг өргөжүүлэх ажил дөрвөөс таван жил үргэлжилж, 2026-2027 онд ашиглалтад оруулна гэж төлөвлөжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Morgan:
With so much in my heart I am here to express myself on how Priest Salami saved my marriage from divorce. Myself and my husband were having some misunderstanding and it was tearing our marriage apart to the extent my husband was seeking a divorce. So I have no option other than to go to the internet to seek a solution to my problem. It was there I came across Priest Salami details and about how he has helped a lot of people by restoring their relationship. I contacted Priest Salami and in less than 48 hours my husband cancelled the divorce papers. Now myself and my husband live together in peace and harmony all thanks to Priest Salami for saving my marriage from breaking up. Priest Salami contact information are via email: purenaturalhealer@gmail.com. Whatsapp number: +2348143757229
2023-02-01
Baagii:
Yum unsh.
2021-06-04
Baagii:
Yum unsh.
2021-06-04
Уур амьсгалын өөрчлөлт үүсгэж байгаа хар нүүрснээс дэлхий даяар татгалзах хэрэгтэй байна.
2021-06-03
Baagii:
Yum unsh.
Baagii:
Yum unsh.