Архи, согтууруулах ундаа худалдахыг хориглолоо
2021-06-08

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт маргааш болно. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/431 дүгээр захирамж гарчээ. Тус захирамжаар өнөөдрөөс энэ сарын 10-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг зогсоосон байна.

 

Мөн нийтийг хамарсан соёл урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. 

Shuud.mn
Сонин хачин