ВИДЕО: Хоолны газруудыг заалаар үйлчлэхийг хориглож, жуулчны баазыг түр хугацаагаар хязгаарлана
2021-06-15

Түр хороо хуралдаж байна. Хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт, цар тахлын үед Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Түр хорооны 7 дугаар хуралдаанаас өгсөн үүргийн биелэлтийн талаар Шадар сайдын мэдээлэл хийлээ.

 

Шадар сайд С.Амарсайхан: 

 

 

Халдвар тархалтыг эрэмбэлэн ангилах үйл ажиллагааг явуулж байна. Өнөөдөр байдлаар халдварын нөхцөл асар их байна. Халдвар хамгааллын дэглэм сахиулах тусгай журам үйлчилж байгаа хэдий ч халдварын нөхцөл нэмэгдэж байна. Бусад улс оронд тархсан мутацийн хэлбэр манай улсад тархсан гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа. Бид эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулж, нас баралтыг бууруулах, иргэдийн амийг аврах чиглэлд илүү анхаарч байна. 

 

Хоол, үйлчилгээний газруудыг заалаар үйлчлэхийг хориглож, жуулчны баазыг түр хугацаагаар хязгаарлахаар болсон. Явуулын амбулторийн үйл ажиллагааг өргөжүүлж, иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэхэд анхаарч ажиллаж байгаа. Цар тахлын нөхцөл байдлын хуулийн үйлчлэлийг сунгана. Цар тахал цаашаа үргэлжилж, хэрхэн зогсох нь тодорхойгүй нөхцөл байдалд байна хэмээлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Спутник вакцины хоёр дахь тунг хэзээ хийх вэ. Хүүхдүүд халдварлаж байна, яах вэ? Вакцины бодлого байхгүй дэндүү хогийн улс боллоо гэж би дүгнэж дүгнэж байна.

 

Шадар сайд С.Амарсайхан:

 

-Хоёрдугаар сарын 23-наас эхлэн иргэдээ гэрээр тусгаарлан эмчлэх ажлыг зохион байгуулж ирсэн. 8000 орчим иргэн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байна. Тусгаарлах байруудын нөөцийг судалж, нөөцөлж ирсний үр дүнд эмчилгээ оношлогоо явуулж байна. Өнөөдөр давхар тунд хамрагдсан 750 мянган иргэн байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэй. Вакцин хийлгээд тайвширч болохгүй гэдгийг бид олон нийтэд байнга хүргэж, ажиллаж ирсэн.

 

УИХ-ын гишүүн н.Өнөрболор:

 

 -Ковидын эмчилгээний эм тариа нэмэгдэж байна. Эмийн үнийг хэрхэн зохицуулах вэ? Эрүүл мэндийн ажилчдадаа ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

 

Шадар сайд С.Амарсайхан: 

 

-Вакцины үр нөлөө, үйлчлэл, бусад асуудлаар судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгч байна. Дотоодын хүн амын бүтэц, халдварын шинэ төрлийн нөлөөлөл зэрэг олон төрлийн судалгаа хийж байна. Вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон дөрвөн хүн тутмын нэг нь халдвараас хамгаалагдаж байгаа. Эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн дутагдал асар их байна. Сүүлийн жил гаруйн хугацаанд эрүүл мэнд, онцгойгийн салбар ачаалал ихтэй, ээлж солихгүй ажиллаж байгаа.

 

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга н.Эрдэмбилэг:

 

-Ковидын эсрэг эмийн үнэ нэмэгдэж байгаатай холбоотой ямар үнээр оруулж ирсэнийг нь зарлана. Гэрээр эмчлүүлэх тарифыг баталсан. Цар тахлын нөхцөлд ажиллаж байгаа эмч, сувилагчдиын цалингийн урамшууллыг 12.2 хувиар нэмж олгож байгаа. ОХУ-аас спутник вакциныг хэзээ нийлүүлэх талаар албан ёсны хариу өгөөгүй байгаа. 

 

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

 

-Халдварын нөхцөл байдал хүнд байна. Ямар хэлбэрийн хүндрэл гарч байна вэ гэдгээ тогтоосон уу. Яагаад 12 настай хүүхдэд вакцин хийхгүй байна вэ. Манай монгол эрдэмтдийн судалгааны дүгнэлтийг хэрэгжүүлээч ээ. 

 

ХӨСҮТ-ийн захирал Б.Баттөр:

 

-Монголд түгээмэл тархсан мутаци байгаа. Тархаах, халдварлуулах чадварыг тодорхойлж байж аюултай эсэхийг тогтооно. Сүүлийн 50 сорьцыг хүлээж байна. ПСР-ийн шинжилгээг цаашдаа үргэлжлүүлээд үнэ төлбөргүй хийх байх. 

 

УИХ-ын гишүүн Н.Учрал:

 

-119 лавлахаа сайн ажиллуул. Хувийн байгууллагын лавлахаас муу ажиллаж байна.  Эмч сувилагч нараа анхаарахгүй бол болохгүй байна шүү. 

Н.Нягт

 

Shuud.mn
Сонин хачин
Шадар сайд , ЭМЯ сайд нэн яаралтай огцрох хэрэгтэй. Өвчнийг барьж дийлсэнгүй. Олон хүн ч алтан амиа алдлаа. Эмнийхээ үнэ өсч тэнгэрт гарлаа. Эрдэмтэд нэртэй худалчууд нь ч халдвар багасна гэж худлаа ярилаа. Ийм дарга ийм эрдэмтэд бгаа яах билээ. Эм зардаг хүмүүсийг бас сэжиглэж бна. Яагаад ковид ихсээд яагаад эмний үнэ өсөөд бна. Арай малын өвчин албаар тараадаг гэж цуурдаг шиг юм болоод бгаа юм биш биз.
2021-06-16
Zochin:
Amitnii am haraad blgyi hul hori.saaruulahgyi bol syirlee.z.gazar ogtsoroh deeree tulah vii
2021-06-16
Zochin:
Arhidan sogtuurdag gazruudaa hyazgaarlaj bgamu??valerie yzesgelend ,zah delgyyr bar shig shavj zavaardag bilyy??yagad haaj bgan??hyngyi agaarjuulalt saitai tom zaal bg biddee??teneg
2021-06-16
Ukhchiisen lalaruud enetkhegiin virusiig chireeed iree biz dee
2021-06-15
zochin:
nomingiin shalgan gej yumnud shalgah neriidleer beeliich omsoogui garardi hunii avsan hool undtai uut ruu garaa hiij uzej bna.baliar virustei garara.haldvar hamgalalin degleme barihgui bn.
2021-06-15
GOD Protect Us and our Land
2021-06-15
Зочин:
Төрийн малнуудаа амьд бнуу.одоо яах вэ.энэ өвчин чн утгаа алдлаа
2021-06-15
УХААНТАЙ БАЙНА ШҮҮ МОНГОЛЧУУДАА:
АМАРСАЙХАНЫ РАМ БАГАДАЖ БАЙНА ХАТУУ ГАРААР Л МОНГОЛЧУУД БИДНИЙГ ӨАРИНА ШҮҮ. ХҮН БҮР ДОРОО ОРИЛНО ГОЛ НЬ АЛСАА ХАРЖ ХӨДӨЛ ОДОО Ч ЭНЭ АМАРСАЙХАНД ИТГЭЛ БУУРЧ БАЙНА ШҮҮ
2021-06-15
УХААНТАЙ БАЙНА ШҮҮ МОНГОЛЧУУДАА:
ВАР РЕСТОРАНАА ХАА ТЭНД ЧИН СУРГУУЛЬ ТӨГСӨХ ГЭЭД ОЛНООРОО БӨӨГНӨРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ. 6 САРЫН 20 НООС 14 ХОНОГ УЛСААРАА ХӨЛ ХОРИОГ ЗОРИГТОЙ ТОГТОО ТЭГЖ БАЙЖ Л ӨАРИНӨ ШҮҮ ДЭЭ ОДОО БҮР ВАКЦИНДСАН ХҮМҮҮС ОЛНООРОО ТУСАХ БОЛЛОО.
2021-06-15
ZAH HUDALDANI TUV DELGUR BAR RESTRANA HAGACHEEE
2021-06-15