Энэтхэгийн эмч коронавирусийн шинэ штаммын шинж тэмдгүүдийг нэрлэжээ
2021-06-22

Энэтхэгт гуравдугаар сард илэрсэн штамм болох дельта хувилбар дэлхийн 90 гаруй оронд тархаж, халдвар хурдтай, өргөн цар хүрээтэй дэгдэхэд нөлөөлж байгаа юм. Энэтхэгт коронавирусийн халдварын давалгаа дахин үүсэхэд нөлөөлсөн энэ штаммаас гадна дахин шинэ штамм илэрсэн талаар бид өмнө нь мэдээлж байлаа. 

Энэтхэгт COVID-19-ийн өөр нэг штамм илэрчээ


Энэтхэгт илэрсэн энэ шинэ штаммаар халдварласан нөхцөлд ямар шинж тэмдгүүд илэрдэг талаар тус улсын халдварт өвчин судлаач Абдул Гафур нэрлэснийг Express дамжуулжээ. 

 

Шинэ штамм болох В.1.617.2 буюу "Дельта плюс" хувилбарын халдвар авсан хүмүүст толгой өвдөх, нус гоожих, хоолой өвдөх гэсэн энгийн ханиадтай ижил шинж тэмдгүүд илэрч байгаа гэнэ. Харин эдгнээрийн дараа суулгалт, цус бүлэгнэх шинж тэмдэг илэрч байгаа аж. 

 

"Эдгээр эмнэлзүйн шинж тэмдгүүд нь В.1.617-тай холбоотой эсэхийг тогтоохын тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай" хэмээн доктор Гафур өгүүлжээ.

 

Түүний өгүүлснээр, цусны бүлэгнэл үүссэний дараа өвчтөнүүдэд сонсгол муудах шинж тэмдэг илэрч эхэлсэн бол суулгалтын зэрэгцээ ходоод гэдэс хямрах тохиолдлууд ч бас гарчээ. Цар тахлын эхний давалгааны үеэр суулгасан шинж тэмдэгтэй эмнэлэгт хандаж байсан өвчтөнүүдтэй харьцуулахад харьцангуй их хүн коронавирус, суулгалт гэсэн шинж тэмдэгтэй ирж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. ADITYA:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-06-22