Байден онц байдал зарлажээ
2021-06-25

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Флорида мужид олон давхар барилга нурсаны дараа онц байдал зарласан талаар Ройтерс агентлаг мэдээлжээ. 

 

Түүнчлэн мужийн эрх баригчдыг ослын хор уршгийг арилгах, нуранган доороос хүмүүсийг гаргах ажлыг түргэсгэхийн тулд холбооны тусламж илгээхээр шийдсэн байна. Мужийн онцгой байдлын албаныханд АНУ-ын Аюулгүй байдлын яам, Онц байдлын холбооны газрын төлөөлөгчид туслахаар болжээ.

 

Зургадугаар сарын 24-ний үдэш Флоридад 12 давхар барилга нурсан юм. Барилга нурсан шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд нуранган дор хичнээн хүн дарагдсан нь ч тодорхойгүй, эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

 

ВИДЕО: Барилга нурж, 100 орчим хүн сураггүй болжээ

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин