БНХАУ: Коронавирусийн шинэ давлагааны улмаас албан тушаалтнуудыг халжээ

Коронавирусийн халдвар дотоодод нь илрэхэд буруутай гэж үзэн 30 гаруй албан тушаалтныг шийтгэсэн талаар Хятадын хэвлэлүүд мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хотын орлогч дарга, хотын тойргийн дарга болон орон нутгийн эрүүл мэндийн хорооны дарга нарыг ажлаас нь халсан байна.
Хэдийгээр ийнхүү шинэ давлагаанд буруутган, албан тушаалтнуудыг халж, хариуцлагад татаж байгаа ч коронавирусийн тархалтыг хязгаарлаж чадахгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны мэдээлснээр, наймдугаар сарын наймны өдөр Хятадад коронавирусийн халдварын 125 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 94 нь дотоодын халдвар байсан гэнэ. Тодруулбал, Хэнань мужид 41, Жянсу мужид 38, Хунань мужид 12, Хубэй мужид 3 тохиолдол тус тус бүртгэгджээ.
БНХАУ: Дөрвөн өдрийн дотор 11 сая хүнийг шинжилгээнд хамруулжээ
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ