Иргэд ажиллаад амьдарчих боломж гуйж байна
2021-08-16

Монголчуудыг гурван бүлэгт хувааж болмоор санагдлаа.

 

Нэгдүгээрт: Төрөөс төрсөн тэрбумтнууд

Хоёрдугаарт: Төрөөс гувшиж амьдрагчид

Гуравдугаарт: Төрд дарлуулж зүдрэгсэд

 

Эхний хэсэг бүлгийн талаар ярихаас үнэндээ залхаж байна. Хууль дүрмийг гишгэлж, бусдын амьдралын боломжийг хулгайлж, хүний хөдөлмөрийг мөлжиж амьдардаг худал хуурмагаар дүүрэн тамын тогоо. Төр засгийг удирдаж байгаа нэртэй ч уруудуулж дордуулдаг механизмтай. Иргэдийн амьдралыг сайжруулна, бизнесийн орчныг дэмжинэ, ажиллаж хөдөлмөрлөх боломж нөхцөлөөр хангана... Төр засгийн удирдлага, улстөрчдийн амнаас хэдэн арван жил гарсан энэ худал хуурмаг үгсийг одоо сонсохоос залхаж, чихэнд дуулдах төдийд бие арзайлгадаг болж.

 

Үнэндээ төр гэсэн хиймэл малгай өмссөн бүлэг дэмжиж туслахгүй зүгээр зөнд нь хаячихвал монголчуудын амьдрал аяндаа сайхан болчих гээд байна. Дэмжиж байгаа нэрээр хяхаж хавчиж, боломжийг нь хулгайлсаар байтал хүн ард ажиллаж, амьдрах итгэлгүй болчихлоо. Амьдарчих санаатай аргаа барж яваа монголчуудад төрийн дэмжлэг шиг хэрэггүй юм үнэндээ алга.

 

Хоёр дахь нь халамжийнхан, ядуу гэсэн сэтэртэй. Нас залуу, хөл гар нь эрүүл саруул атлаа төрөөс гуйланчилж, завшиж, гувшиж амьдрагчид. Нөгөө ланд унаж, хаусанд амьдарчихаад төрөөс хүнсний талон авдаг юм үзээгүй өлөнгүүд. Мянган мал хотолчихоод төрөөс сар бүр мөнгө авдаг тэвчээргүй баячууд. ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн хэлснээр 900 гаруй өрхийн 5 525 иргэн төрөөс ичгүүргүйгээр гувшиж амьдарч байж. Нийгмийн ихэнх хэсгийг хулгайлж, завшиж амьдрагчид эзэлдэг.

 

Үлдсэн хэсэгхэн нь төрд дарлуулж зүдрэгсэд. Өөрийн хүч хөдөлмөрөөр амьдарчих санаатай зүдэрч яваа дундажууд. Төрөөс дэмжлэг хүсээгүй, халамж гуйгаагүй. Өөрсдөө ажиллаж, тэрнийхээ үр шимээр амьдралаа аваад явчих санаатай зүдэрч яваа хүмүүс.

 

Тэдний төлөөлөл нь ногоочид. Өөрсдийн багахан газартаа хүнсний ногоо тарьж, тэрийгээ борлуулчих санаатай хөөгдөж туугдаж үйлээ үзэж явна. Жил бүр намар болдог, намар бүр ургац хураадаг, борлуулдаг. Яагаад хэдхэн ногоочинд хөлсөө дуслуулж, хүчээ барж ургуулсан жаахан ногоогоо борлуулчих боломж өгдөггүй, жил бүр хөөж тууж үйл тамыг нь үздэг юм бэ. Шинэ ногооны үеэр улс орнуудад ургацын баяр болдог бол манайд уур бухимдал, гутрал цөхрөл болох юм. Цагдаа, ногоочин хоёрыг жил бүр мөргөлдүүлж, үйл тамыг нь цайлгах хэнд ашигтай байдаг юм бэ.

 

Дэлхийн том хотууд гудамжаараа дүүрэн худалдаа, үйлчилгээтэй байдаг. Хэдэн арван сая хүн амьдардаг хотуудад иргэд нь гудамжиндаа үйлчилгээ худалдаа эрхэлж, амьдралаа залгуулдаг. Харин энэ Улаанбаатарт яагаад болдоггүй юм бэ. Сая, тэрбумаар нь эргэлдүүлж чадахгүй иргэд ТҮЦ худалдаж авч, түрээсэлж, амьдралаа залгуулах гэж оролдоно. Нэг л шөнө ачаад явчихдаг. Бүр дотор нь байгаа хүнтэй нь ачиж аваачаад журмын хашаанд хийчихдэг. Гудамжинд тамхи, кофе, ус ундаа зараад суухаар хөөж туугаад суулгахгүй. Гар дээрээс худалдаа эрхлэгчид гэсэн хачин нэр хоч зүүж, хөөж тууснаа ажил хийсэн мэтээр ярьж бичнэ.

 

Энэ хотод ажиллаад амьдарчих боломж үнэндээ алга. Хяхаж, хавчигдаж, хөөгдөж туугдсаар туйлдаж байна. Өөрийн хүч хөдөлмөрөөр амьдралаа босгоно гэсэн итгэл найдваргүй болгож байна. Бүгдийг өгснийг алгаа тосоод авдаг дуулгавартай гуйлгачингууд болгох нь төрийн суудал сандайлагчдын ашиг сонирхол юм уу. Тархи оюунаар нь биш ходоодоор нь удирдаж, боломж бололцоог нь өөрсдөө хулгайлж, завшиж суух нь төрийн дэмжлэг туслалцаа нэртэй махын машин юм уу?!  

 

Эцэстээ иргэд төр засгаас ажиллаад амьдарчих боломж гуйж байна. Алга дарам газар хүсч байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Чинбаа:
Ингэж гонгинох хэрэггүй. Чөлөөтэй худалдааны эрх шаард. Хэн ч юуг ч хаана ч борлуулах эрх. Түүнийг хэн ч, төр ч хорих хорих эрхгүйгээр. Харин төр засаг ажлаа хийж ямар барааг хэрхэн зарах стандартыг л тогтоог. Тусгай зөвшөөрөл энэ тэр ээ ёстой хэрэггүй. Стандарт мөрдсөн хэн ч хаана ч бүр гэрийнхээ үүдэнд, гуламжинд ч оорийн барааг зараг. Бидэнд ийм л орчин хэрэгтэй. Татвар төлөгч бидний мөнгөөр амьдрагчид бидэнд заах, дарамтлах биш бидний төлөө үйлчлэгчид л байх ёстой. Бүх зүйлийг бид өөрсдөө л голдрилд нь оружлах хэрэгтэй. Хоосон гоншигонох маш аюултай шүү.
2021-08-17
h:
хохин сонгосон нам дагасан эр эм бөгс долоогчидл хулгаа хииж баяждаг гэдгиииг ард түмэн зөндөөл харжиин жириин иргэд бол том ярьсан гөлөгүүд шдээ малуудааа
2021-08-16
Зочин:
Энэ тэндер гэдэг юмаа одоо зогсоох цаг болоогүй юу
2021-08-16
Хөгын нийгэм хувиараа бизнесыг дарамталж торгож төсөвөө бүрдүүлчээд тэндэр нэрын доор хувьдаа завшигч болсон энэ тэгээд ардчилсан нийгэм юм уу ягаад төрөөс дэмжээд өгж болохгүй гэж
2021-08-16