Сарнисан СӨРӨГ ХҮЧИН хэзээ эвлэрэх вэ
2021-08-16
Гэрэл зургийг MPA.mn

 

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд  М.Тулгат даргатай АН-ыг оролцуулахаар СЕХ бүртгэжээ.  Учир нь хоёр хуваагдсан АН нөхөн сонгуульд тус тусдаа оролцохоо илэрхийлсэн байна. Магадгүй, тун удахгүй О.Цогтгэрэл даргатай АН-ын СЕХ-г сонгуульд оролцуулахаар бүртгэсэнгүй, хууль зөрчлөө гээд мэдэгдэл хийх байх. Гэхдээ СЕХ хуулиа барьж, УДШ дээр бүртгэлтэй бичиг баримтыг үндэслэн бүртгэснээ өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар ч тайлбарлаж байсан. Тэгээд ч нэг намын нэр дээр хоёр тамга байж болохгүйг энгийн иргэн ч ойлгоно. 

 

УИХ-ын 2020 оны сонгуулиар парламентад 11 суудал авч ялагдал хүлээснээс хойш АН-ын хагарал хуваагдлаар үргэлжилсээр дотооддоо эв эеэ олохгүй өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, сөрөг хүчин ялагдал хүлээсээр ирсэн. Эдүгээ ч УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт явагдах нөхөн сонгуульд амжилттай оролцоно гэхэд эргэлзээтэй. Дотоод хагарлаа шийдэж чадаагүй АН УИХ-ын сонгуулиар эрх баригчдыг шүүмжлэх тактик барих нь тодорхой ч сонгогчдыг итгэлийг хүлээх эсэхийг таашгүй.

 

М.Тулгат даргатай АН-д хуулийн дагуух бичиг баримт байгаа ч бүтэц нь намын төв аппарат дахь сул гишүүдээс бүрдэж байгаа. Харин нөгөө талд УИХ дахь АН-ын бүлгээс намын даргаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг сонгон ажиллаж байна. УИХ дахь АН-ын бүлэгт бие даан нэр дэвшин сонгогдсон гишүүн Н.Алтанхуяг гишүүнчлэлээ сэргээж, С.Ганбаатар гишүүнээр элсэж, суудлын  тоог нэмсэн. Гэхдээ Ардчилсан нам хагаралтай байхад парламент дахь бүлэг нь хичнээн суудлаа нэмээд олон нийтийн дунд рейтэнгээ өсгөхгүй. Ирэх жилүүдийн тухайд АН-ын гол хүч бол УИХ дахь бүлэг нь.  Гэвч энэ хуваагдал өнөөдөр эрх баригчдад өгөөш болж сөрөг хүчнийг сарниасаар ирсэн. Иргэд сонгогчид эвээ олж, гэрээ засаагүй АН-д итгэснээс бодлого нь хайрцаглагдаж, асуудал нь тогооноосоо хальдаггүй МАН-д УИХ-д үнэмлэхүй олонхиор сонгож, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулиар ч нэр дэвшигчдийг нь сонгон, итгэл хүлээлгэсэн. Тиймээс ч өнөөдөр эрх баригч хүчин МАН монголын төрийг бүхэлд нь удирдаж байна. Тэр байтугай Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх баригч хүчин МАН-аас тусгаарлагдсан МАХН эргэж нэгдэн, хүчээ зузаатгалаа. Ер нь МАХН өрх тусгаарласан өнгөрсөн 10 жилд ч МАН-д эргэж нэгдэх хэлэлцээр үргэлжилснээс бус  сөргөөр нөлөөлж байсангүй. Тээр жил тухайн үеийн АН-ын дарга Н.Алтанхуяг, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хамтын ажиллагааны 10 жилийн гэрээг үзэглэсэн үйл явц болсон. Энэ үйл явц тухайн үеийн эрх баригч АН-ыг хуваагдал шар тос нэмж, сөрөг хүчин МАН-д хожил авчирсан байдаг.

 

Харин сөрөг хүчин АН энэ хугацаанд өөрсдөдтэйгээ тэмцэлдэж, улсын сонгуульд дараалан ялагдал түүхийн хуудсанд тэмдэглэгдэх нь. Өнөөдөр сөрөг хүчний рейтэнгээ өсгөх эхний алхам нь ердөө эв нэгдэл.  АН хүчин нэг бодлого, нэгдмэл зорилготой хүчээ нэгтгэвэл намын дарга нь парламентад байх эсэх үл хамааралтайг өнөөдрийн эрх баригч хүчин гэрчилнэ. Тодруулбал,  өнгөрсөн 2020 оны сонгуульд У.Хүрэлсүх МАН-ыг гаднаас удирдаж байсан. Тиймээс өнөөдөр АН-ын дарга НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат байна уу, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нь байна уу хамаагүй. Тиймээс УИХ-ын нөхөн сонгуулийн өмнө нэг даргатай, нэгдмэл бодлоготой болох эсэхээс 2024 оны УИХ-ын сонгууль ч хамааралтай.

 

Эс бөгөөс сөрөг хүчин сонгогчдын итгэл сарнина.

Н.Энхлэн 

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
гавьяат Со хэлснээр АН нас барсан шүү дээ. ямар сөрөг хүчин яриад байнаа.
2021-08-17
Нам дагсан албан тушаал горилогч, авилга ч, төсвийн тэрбумтангууд, эдийн засаг-гэмт хэрэг- улс төрийн бүлэг хүмүүс, урд хөршид улс орноо худалдсан олон олон нөхдүүд … Намуудын удирдлага гэж нэг ийм л нөхдүүд байна даа. АН, МАН ялгаа алга. Намын дарга нарын цүнх баригчид улс орныг удирдаад улс орон хүнд байна даа
2021-08-16
Nam bus irgen:
Ene heden nam nam gesen daldgar yumnuud uchir zuigee oloosoi. Buun alban tushaalin heneetnuud.
2021-08-16