АНУ-ын цэргийн онгоц нэг нислэгээр Афганистаны 640 хүнийг нүүлгэн шилжүүлжээ
2021-08-17

Талибууд Афганистаныг бүрэн эзэлсний дараа нутгийн оршин суугчид эх орноосоо дүрвэхээр нисэх буудал дээр үймээн, эмх замбараагүй байдал үүсгэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Америкчууд гал нээсний улмаас Кабулын нисэх буудал дээр хүмүүс амиа алджээ

Нисэх буудал дээр АНУ-ын цэргийн болон иргэний агаарын тээврийн онгоцууд ирж дипломатууд, тэдний ар гэр, АНУ-ын иргэдийг нүүлгэн шилжүүлэх үеэр афганчууд олон мянгаараа цуглан, хөөрөх зурвасыг эзлэж, америкчуудаас тусламж хүссэн ч тэд хариу  өгөөгүй гэсэн мэдээлэл гарч байсан юм. Гэвч үнэн хэрэгтээ АНУ нэг нислэгээр Афганистаны 600 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж Defence One мэдээлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн Агаарын цэргийн хүчний  ачааны С-17 онгоц Афганистаны 640 иргэнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ онгоц ийм тооны хүн тээвэрлэхээр төлөвлөөгүй байсан ч Афганистаны дүрвэгчид өөрсдөө нисэх зурвас руу орон, улмаар онгоц руу нэвтэрчээ. Тиймээс онгоцны экипаж афганчуудыг хүчээр буулгалгүй, дотогш нэвтэрсэн бүх хүнийг аван нисэх шийдвэр гаргасан байна. 

 

Олон улсад "алан хядах байгууллага" хэмээн тооцогддог "Талибан" хөдөлгөөн Афганистаны нийслэл Кабул хотыг эзлэн авсны дараа хүмүүс эх орноосоо зугтахын тулд эрсдэлтэй алхам хийж, цэргийн онгоцонд зүүгдэх, зориулалтын бус газарт нэвтэрсэний улмаас онгоц хөөрөх үед хэд хэдэн хүн өндрөөс унаж амиа алдаж байгааг харуулсан дүрс бичлэг олон улсын хэвлэлүүдээр тархаж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ хамгийн хүмүүнлэг алхам болжээ
2021-08-17