Байден Афганистаны дүрвэгчдэд тусламж болгон хагас тэрбум доллар зарцуулна
2021-08-17

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Афганистаны дүрвэгчдэд тусламж олгох зорилгоор хагас тэрбум доллар гаргахыг тушаажээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Дүрвэгсэд, цагаачдад тусламж үзүүлэх онцгой сангаас 500 сая доллар гарган, дүрвэгчид, Афганистаны нөхцөл байдлын улмаас эрсдэлд орсон бусад этгээдүүд, сөргөлдөөний хохирогчдын хойшлуулалшгүй хэрэгцээг хангах зорилгоор зарцуулах юм байна. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 15-ны өдөр "Талибан" хөдөлгөөний дайчид Афганистаны бүхий л нутаг дэвсгэр дээр хяналтаа тогтоосон хэмээн зарласан юм. Афганистаны удирдлага түр зөвлөлд шилжсэн бөгөөд энэ зөвлөл эрх мэдлийг талибуудад шилжүүлэх аж. Шинэ зөвлөлийн бүрэлдэхүүнд Үндэсний эвлэрлийн дээд зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла, ерөнхийлөгч асан Хамид Карзай багтсан байна. Харин тус улсын өнөөгийн Ерөнхийлөгч Ашраф Гани эх орноосоо дүрвэсэн юм.

 

Афганистан: Талибуудын засаглал, алдагдсан эрх чөлөө 

Афганистан: Талибууд нийслэлийг эзэлж, Ерөнхийлөгч Гани эх орноо орхив

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин