МиГ-29 сөнөөгч онгоц осолджээ
2021-08-19

ОХУ-ын Астрахань мужид төлөвлөгөөт нислэгийн үеэр МиГ-29 онгоц осолдож, нисгэгч нь амиа алджээ. Энэ талаар Оросын Өмнөд цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

"Наймдугаар сарын 18-ны өдөр Астрахань мужид төлөвлөгөөт нислэг үйлдэх үеэрээ МиГ-29 сөнөөгч онгоц осолдсон. Онгоц Ашулук полигоны нутаг дэвсгэрт, хүнгүй газар унаж, нисгэгч амиа алдлаа" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ. 

 

Ослын газар руу Оросын Агаар сансрын хүчний Ерөнхий командлалын комиссыг илгээн, осолдсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

 

МиГ-29 нь дөрөв дэх үеийн дуунаас хурдан сөнөөгч онгоц юм. Энэ онгоц анх 1983 оны долдугаар сард ОХУ-ын зэвсэглэлд орж байжээ. Сөнөөгч онгоцны экипаж нь нэг хүний бүрэлдэхүүнтэй, дээд хурд нь 2450 км/цаг байдаг аж.

ВИДЕО: Нисгэгчид осолдохоосоо өмнө онгоцоо орон сууцнуудаас холдуулжээ

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
МиГ29УБ эь 2 нисгэгчтэй:
1
2023-03-15
архи архи
2021-08-19
ZOCHIN:
NISGEGCHID ...GEJ NEG HUNTEI NISDEG ONGOTC YM BISHUU.
2021-08-19
МиГ29УБ эь 2 нисгэгчтэй:
1