АНУ Афганистаны дүрвэгчдийг вакцинд хамруулна
2021-08-24

Афганистанаас нүүлгэн шилжүүлж, АНУ-д авчирсан бүхий л хүмүүсийг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинд хамруулахаар төлөвлөж байгаа талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки мэдэгджээ. 

 

Түүний өгүүлснээр, дүрвэгчдийг бүгдийг нь коронавирусийн шинжилгээнд хамруулж, вакцин тариулаагүй хүмүүс байвал тэдэнд дархлаажуулалтад хамрагдахыг санал болгох гэнэ. 

 

Энд дуулгахад, АНУ Афганистанаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд Америкийн цэргүүд болон АНУ-тай хамтран ажилладаг орнуудын иргэдийг Кабулын нисэх буудлаас нүүлгэх энэ ажлын хугацааг сунгах талаарх асуудлыг авч хэлэлцэнэ гэж Америкийн Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдсэн юм. Наймдугаар сарын 31-ний өдрөөс хойш нүүлгэн шилжүүлэх ажлыг сунгах талаар АНУ-ын захиргаа цэргийнхэнтэй хэлэлцэж байгаа, гэхдээ ийм шаардлага гарахгүй гэж найдаж байна хэмээн Байден мэдэгджээ. 

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын 15-ны өдөр талибууд Афганистаныг бүрэн хяналтдаа оруулсан хэмээн зарласны дараа барууны орнууд дипломат төлөөлөгчийн газруудынхаа ажилтнууд, иргэдээ нүүлгэн шилжүүлж эхэлсэн бол  афганчууд олон мянгаараа эх орноо орхин дүрвэхээр Кабулын нисэх буудал дээр олон өдөр үймээн үүсгэж байгаа юм.

Афганистан: Талибан төрөө эмхэлж, афганчууд дүрвэсээр байна

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин