Европын холбоо 2046 он гэхэд Оросын хийнээс татгалзана
2021-09-07

Европын холбоо 25 жилийн дараа Оросын байгалийн хийнээс татгалзахаар төлөвлөж байгаа гэнэ. Энэ талаар Германы канцлер Ангела Меркель Киевт айлчлах үеэрээ мэдэгдсэн байна. 

 

"Хамгийн цаад тал нь 25 жилийн дараа бид Оросоос хий импортлохоо зогсооно. Украин үүнд бэлтгэх нь зүйтэй. Импортоо зогсоовол ямар арга хэмжээ авах талаар та бүхэн бусад орнуудын адилаар мэдэх ёстой" хэмээн канцлер Меркель Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна. 

 

Меркелийн онцолсноор, Европын холбоо Оросын хийн оронд эрчим хүчний өөр эх үүсвэр ашиглахаар төлөвлөж байгаа гэнэ. 2050 он гэхэд ЕХ цаг уур амьсгалын төвийг сахисан байдалд очих бөгөөд ойрын жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн төсөлд зориулан 180-470 тэрбум евро зарцуулахаар төлөвлөжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Дэлхий нийтээрээ байгалийн хий нүүрс шатахуун гураваас татгалзах хэрэгтэй байна.
2021-09-07