Судалгаа: Вакцинд хамрагдаагүй хүмүүс нас барах эрсдэл 11 дахин их байна
2021-09-11

Коронавирусийн вакцин тариулаагүй хүмүүс халдвар авсан нөхцөлд вакцин тариулсан хүмүүстэй харьцуулахад нас барах тохиолдол нь 11 дахин их байна гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судалгаанаас иш татан The Hill сонин мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, эмч нар коронавирусийн халдвар авсан 600 мянган хүний эрүүл мэндийг ажиглаж, вакцин тариулаагүй хүмүүст халдвар хүндэрч эмнэлэгт хэвтэх тохиолдол нь 10 дахин их байна гэж дүгнэсэн байна. Мөн дархлаажуулалт үр дүнтэй гэдгийг шинэ судалгаа бүр баталж байна хэмээн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Рошель Валенски мэдэгджээ.

 

Энд дуулгахад, АНУ өвчний тохиолдол болон нас баралтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм. Дархлаажуулалт төдийлөн хангалтгүй байгаа учраас тус улсад эхний ээлжинд эмч, цэргийн албан хаагчдыг албан журмаар вакцинд хамруулсан бол одоо төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг ажилтнуудаа вакцинд хамруулахыг шаардаж байна. 

 

Вакцин тариулаагүй хүмүүс гишгэх газаргүй болох нь

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өө тэгвэл манайд вакцин хийлгээгүй нь бүгд өөд болоод дуусчихсан юм байна л даа
2021-09-12