Эрүүл мэндийн С.Энхболд Арбидол эмийн талаар тайлбар хийлээ
2021-09-13

Монголын эмзүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбооны гүйцэтгэх захирал И.Балжинням коронавирусийн халдварын эмчилгээнээс хассанаас үүдэн 10 тэрбум төгрөгийн Арбидол эмийг устгах нөхцөл байдал үүсээд буй талаар ярьсан талаар бид энд мэдээлсэн.

 

Тэгвэл эл асуудалд Эрүүл мэндийн сайд С.Энхболд тайлбар хийлээ. Эрүүл мэндийн сайд “Арбидол эмийг коронавирусийн халдварын эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний удирдамжаас хассан байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

 

 

Мөн тэрбээр ДЭМБ-аас коронавирусийн халдварын эмчилгээг байнга өөрчилдөг. Манай улс ч ДЭМБ болон Европын холбоо, Ази, Номхон далайн орнуудын оношлогоо, эмчилгээний удирдамжийг судалж, өөрийн оронд тохирсон удирдамжийг тухай бүрт нь шинэчилж байгааг хэллээ.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ИЙМ ТӨРЛИЙН МЭЛЭЭЛЛЭЭ ЭРТХЭН ГАРЧ ИРЭЭД ХИЙЧИХЭЖ БОЛДОГГҮЙ ЮМУУ, АРД ИРГЭДИЙН ДУНД БААХАН ЭРГЭЛЗЭЭ ТЭЭНЭГЛЗЭЭ ХАРДЛАГА СЭРДЛЭГЭ ТӨРҮҮЛЖ ХЭРҮҮЛ УРУУЛ БОЛГОЖ БАЙЖ ЭЦЭСТ НЬ НЭГ ЮМ ГАРЧ ИРЖ ҮНЭН Ч ЮМУУ ХУДЛАА Ч ЮМУУ ЮМ ЯРЬЖ БАЙХЫН СДА ЧИНЬ
2021-09-14
Ene Enhbold yugaa ch medehgui teneg emchiin orontsor lalar bh ymaa
2021-09-13
zochin:
Арбидолыг оросууд бүтээгээд том хүнд 33 жил, хүүхдэд 26 жил хэрэглүүлж байна.Халдвар авсанаас хойш 72 цагийн дотор хэрэглэх нь вирус үржихээс сэргийлнэ гэнэ.Том хүнд, хүүхдэд, жирэмсэн эхэд, настай хүнд гээд өөр өөр тунтай учир эмчийн жороор хэрэглэх ёстой юм байна./meditsina.ru/
2021-09-13
зочин:
Тендр зарлах, захиалах, худалдан авах, тээвэрлэж ирэх гэсэн цаг хугацааны асуудлаас болоод ингээд байгаа юм биш үү. Коронагийн эмчилгээний платформын хурд их хурдан өөрчлөгдөөд байна.хуулиар 3 сарын нөөцтэй байх ёстой гэчихсэн
2021-09-13
Зочин:
ХӨӨРХИЙ ЭНЭ САЙД МААНЬ Ч ЮУГАА МЭДЭХЭВ ДЭЭ. АРБИДОЛ БОЛ АФРИКИЙН ХАЛУУН БҮСИЙН ОРОНД ТҮГЭЭМЭЛ ТАРХАЛТТАЙ ХУМХАА ХЭМЭЭХ ӨВЧНИЙ ЭСРЭГ ХЭРЭГЛЭДЭГ ЭМ ШҮҮ ДЭЭ. УХАНЬД АНХ ГАРАХАД ХЯТАДУУД АРБИДОЛЫГ ХЭРЭГЛЭЖ БАЙГААД БОЛЬСОН. ОДОО ИНГЭЖ ХУДЛАА ЯРИХАА БОЛИМООР ЮМ ДАА. ДЭМБ-ЫН ГАРГАСАН ЭМЧИЛГЭЭНИЙ ЗААВАР ЗААВАРЧИЛГААНД АРБИДОЛ ГЭДЭГ ЭМ БАЙХГҮЙ ШҮҮ... ХУДЛАА ЯРИХАА БОЛЬЧИХ. ТЭГЭЭД ХҮМҮҮСИЙН ЗОВЛОНГООР БИЗНЕС ХИЙХ ГЭЭД ХЭТ ОЛНООР НЬ ЗАХИАЛСАН ЭМИЙН КОМПАНИУД Ч ГЭСЭН ӨӨРСДӨӨ СУДАЛЖ ҮЗЭХ ЁСТОЙ. АЛЬ Ч ОРОНД ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙГАА ЭМИЙГ ОЛНООР НЬ ОРУУЛЖ ИРЖ БАЙГАА НЬ Ч ӨӨРӨӨ ТОМ АСУУДАЛ.
2021-09-13