Тайвань Хятадыг сөрөн зогсоход АНУ тусална
2021-10-13

АНУ Тайванийн цутгалан дахь энх тайван, аюулгүй байдлын асуудалд анхаарал хандуулсан хэвээр байх бөгөөд үүнтэй холбоотойгоор Тайванийн батлан хамгаалахын хүчин чадлыг дэмжих ажлаа үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаа гэнэ. ийм мэдэгдлийг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби хийснийг ТАСС агентлаг дамжуулжээ. 

 

Пентагоны хэвлэлийн төлөөлөгчийн өгүүлснээр, Хятад улс Тайванийн ойролцоо "өдөөн хатгасан цэргийн үйл ажиллагаа" явуулж байгаад АНУ санаа зовниж байгаагийн дээр энэхүү үйлдэл нь нөхцөл байдлыг тогтворгүй болгох эрсдэл дагуулж байгааг онцолсон байна. 

 

"Энэхүү цэргийн, дипломат болон эдийн засгийн дарамт шахалтаа зогсоохыг бид Бээжинд уриалж байна. Бид Тайванийн цутгалангийн хоёр эрэг хоорондын энх тайван, аюулгүй байдалд анхаарал хандуулсан хэвээр байгаа тул Тайваньд батлан хамгаалахад нь үргэлжлүүлэн туслах эрмэлзэлтэй байгаа" хэмээн Кирби мэдэгджээ.

 

Үүний зэрэгцээ Тайваньтай холбоотой нөхцөл байдалд АНУ "нэг Хятад зарчмын дагуу хөдөлнө", харин Вашингтоны дэмжлэг нь "БНХАУ-аас ирж буй өнөөгийн аюул заналыг сөрөн зогсоход чиглэгдсэн байна" гэж Кирби цохон тэмдэглэсэн байна.

 

Энд дуулгахад, сүүлийн үед Хятадын цэргийн онгоцууд Тайвань руу удаа дараа ойртон ирж, нислэг үйлдэж байгаа нь олон улсын анхаарлыг татаж байгаа юм. Энэхүү үйлдэл нь Хятад улс ойрын ирээдүйд Тайванийг зэвсгээр эзлэх эрмэлзлийн илэрхийлэл гэж Тайванийн Батлан хамгаалахын сайд мэдэгдэж байсан бол тус улсын Ерөнхийлөгч Цай Инвэнь ардчилсан хэв маягаа хамгаалахын тулд "Хятадын аюул заналд хариу өгөхөд бэлэн" гэж мэдэгдэж байлаа.

 

Цай Инвэнь: Тайвань Хятадын аюул заналд хариу өгөхөд бэлэн

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зориг:
АНУ-Афганстанд 20--жил дайн хийгээд Талибудад шившигтэй ялагдаж нутагруугаа зугатан одсон юун Оростой Хятадтай өрсөлдөх Янкууд дайнд ялж байсан түүх байхгүй
2021-12-25