Эрээн хотод хөдөлгөөн хязгаарлажээ
2021-10-15

Өвөр Монголын Эрээн хотод COVID-19-ийн дотоодын нэг халдвар илэрсэний улмаас хотын бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. 

 

Эрээн хотод COVID-19-ийн нэг тохиолдол илэрч, оршин суугчдаас шинжилгээ авч эхэллээ

Халдвар илэрсэн хүнийг ажиглах, эмчлэхээр эмнэлэгт хэвтүүлсний дээр хавьтал болсон хүмүүсийг бүгдийг тусгаарлалт, эмнэлгийн хяналтад оруулжээ. Регнум агентлагийн мэдээлснээр, өнөөдөр буюу 10 дугаар сарын 15-ны үдэш гэхэд бүх нийтийг шинжилгээнд хамруулах ажлын эхний үе дуусах аж. 

 

Халдвар илэрсэнтэй холбоотойгоор хотын бүх дүүргүүд орох гарах хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгасан байна. Хотын төрийн байгууллагууд, сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоожээ.

 

Одоогоор усан хангамж, цахилгаан эрчим хүчний хангамж, газрын тос, хий, дулаан, харилцаа холбоо болон бусад нэн чухал үйлчилгээний байгууллагууд хэвийн ажиллаж байгаа юм байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Эрээн тосгон эсвэл гацаа гэнэ шдээ Үхэрүүд 18 аймгийн төвөөө хот гэхгүй сум гэээд үнэн тэнэг Тэгсэн мөртлөө хятад ууд өөрсдөө мэдэхгүй нэг хилийн гацааг хот гээд Сонгол хүн амны бэлгээр гэдэг хшний нутгийн нацааг хот гээд соиоороод өөрийн улсын аймгийн төвийг сум гээд маоөас дор мангард бид чинь
2021-10-15
Эржн тосгон гэнэшдээээ
2021-10-15
Тахалтай яаж тэмцэж, газар авахуулалгүйгээр, уг үндсээр нь хэрхэн устгаж ялдгийг Хятад харуулж байна. Эрээн бүү хэл, хэдэн сая хүнтэй хотуудыг ч авран хамгаалж чаддагаа харуулсан жишгээр уул нь манайхан ажиллах ёстой байлаа. Гэвч учраа олохгүй, тавиад туучихсан учир одоо вакцинд л найдахаас аргагүй болов. Байгалийн шалгарлаар, сүргийн дархлаа тогтож байж л амьд үлдэгсэд нь аврагдах байх даа!
2021-10-15