Хойд Солонгос шумбагч онгоцноос пуужин харважээ
2021-10-20

Аравдугаар сарын 19-ний мягмар гарагт Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин харваж, улмаар Японы Засгийн газар БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн талаарх мэдээлэл гарч байлаа. 

Япон Хойд Солонгост эсэргүүцэл илэрхийллээ

 

Энэ мэдээллийг 10 дугаар сарын 20-ны өдөр Хойд Солонгосын тал баталжээ. Солонгосын цахим мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, БНАСАУ 10 дугаар сарын 19-ний өдөр шумбагч онгоцны шинэ баллистик пуужин туршсан гэдгээ баталсан байна.

 

" Шумбагч онгоцны шинэ баллистик пуужин нь манай орны батлан хамгаалахын технологи болон тэнгисийн цэргийн флотын байлдааны хүчин чадалд томоохон хувь нэмэр оруулж байна" хэмээн Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг мэдээлснийг Ёнхап агентлаг дамжуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ туршилтад оролцоогүй байна.

 

БНАСАУ 10 дугаар сарын 19-ний өглөө пуужин харвасан нь энэ онд пуужин туршсан найм дахь тохиолдол болсон талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын хороо мэдэгдэж байлаа. Мягмар гарагт Хойд Солонгос хоёр пуужин харвасан гэж Японы засгийн газар мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин