COVID-19: Британид бүртгэгдсэн вирусийн шинэ хувилбар Орост илэрчээ
2021-10-21

Их Британид коронавирусийн шинэ хувилбар тархаж, энэ штамм нь дельта штамаас илүү халдварлах чадвартай байж болзошгүй гэж эрдэмтэд анхааруулж байгаа талаарх мэдээлэл гарч байлаа. 

 

Дельта штаммаас илүү халдвартай хувилбар Британид тархаж байна


Британид гагцхүү тархаж байгаад Израильд нэг бүртгэгдсэн коронавирусийн шинэ хувилбар болох AY.4.2  Орост илэрчээ. Энэ талаар Оросын хэрэглэгчийн хяналтын газрын тархвар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хүний өвчлөлийг оношлох шинэ арга боловсруулах эрдэм шинжилгээний хэсгийн удирдагч Камиль Хафизов мэдэгдсэн талаар РИА Новости дамжуулжээ.

 

Хафизовын өгүүлснээр, шинэ штамм Оросын нутаг дэвсгэр дээр цөөн тоогоор бүртгэгдсэн гэнэ. Мөн АҮ.4.2 хувилбар нь вирусийн анхдагч болон бусад хувилбаруудаас зарим талаараа давуу байж мэдэх, "дельта" шугамын олон салбарласан хувилбаруудын л нэг хэмээн тэрбээр тайлбарлажээ. Энэ хувилбар илүү халдвартай эсэхийг одоогоор хэлэхэд хүнд хэмээн шинжээч нэмж өгүүлсэн байна. 

 

Түүнчлэн АҮ.4.2 хувилбар Орост болон дэлхий даяар тархах магадлал "их" хэмээн тэрбээр өгүүлжээ. Гэхдээ чухамхүү энэ хувилбар нь халдвар өсөхөд нөлөөлнө гэж шинжээчид үзэхгүй байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
mongold orj ireesei
2021-10-21