Суданд эсэргүүцлийн үеэр 7 хүн амиа алдав
2021-10-26

Даваа гарагт Суданд цэргийн эргэлт гарч байгаа, улмаар иргэний нийгмийнхэн ард түмнийг тэмцэлд уриалсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Суданд төрийн эргэлт эхэлжээ

Улмаар даваа гарагт иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, энэ үеэр долоон хүн амиа алдаж, 140 хүн шархадсан байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Суданы цэргүүд тус улсын Ерөнхий сайдыг баривчилсныг эсэргүүцэн жагссан хүмүүс рүү цэргийнхэн гал нээсэн бөгөөд улмаар долоон хүн амиа алджээ.

 

Эргэн сануулахад, даваа гарагт цэргийн хувцастай ч таних тэмдэггүй хүмүүс Суданы дөрвөн сайд болон Тусгаар зөвлөлийн иргэний төлөөлөгчийг баривчилсны дээр Ерөнхий сайд Абдалла Хамдокийг гэрийн хорионд оруулсан юм. Үүний дараа цэргийнхэн Засгийн газрын тэргүүн, өөр хэд хэдэн сайд болон бусад албан тушаалтнуудыг үл мэдэгдэх газар руу авч явсан гэсэн мэдээлэл гарчээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин