Халдварын тархалтыг хянаж чадаагүй гэж буруутган Эзнээ хошууны намын даргыг халжээ
2021-10-26

Хятадад сүүлийн үед коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, улмаар хатуу арга хэмжээ авч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Өвөр Монголд халдвар нэмэгдэж, албан тушаалтнуудыг шийтгэжээ

 

Өвөр Монголын Өөртөө Засах Орны удирдлагууд 10 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гарган, коронавирусийн халдварын тархалтыг хязгаарлаж чадаагүй гэж үзэн өндөр албан тушаалтныг ажлаас нь чөлөөлжээ. Global Times сонины мэдээлснээр, Монголтой хиллэдэг Эзнээ хошуунд өмнө нь зургаан албан тушаалтныг хайхрамжгүй үйлдлийнх нь төлөө ажлаас нь халсан бол өнөөдөр энэ хошууны Намын даргыг ажлаас нь халсан байна. 

 

Өмнө нь ажлаасаа халагдсан хүмүүсийн дунд байх орон нутгийн цагдаагийн газрын орлогч дарга Цао Сяофэн зорчих хөдөлгөөнд хяналт тавьж чадаагүй гэдэг үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Орон нутгийн эрх баригчид шалгалт явуулсны дүнд зарим автомашинууд хяналтын цэгийг тойрон, өөр газраар нэвтэрч байсан гэнэ. Хяналтын цэгүүдийг хариуцах ёстой Цао  асуудлыг илрүүлж, тархалтаас сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авч чадаагүй гэж эрх баригчид түүнийг буруутгажээ.

 

Харин Иргэний хэргийн товчооны Ченг Тинийг хөл хорионы нөхцөл үүссэн талаар өөр албан тушаалтанд мэдэгдээгүйн улмаас халдварын тархалтаас сэргийлэх тал дээр зохистой арга хэмжээ авч чадахгүй байдлыг үүсгэсэн хэмээн буруутгажээ. Энэ үйлдэл нь Монголтой хиллэдэг Эзнээ хошуунд халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх ажилд сөргөөр нөлөөлсөн хэмээн үзсэн байна.

 

Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Эзнээ хошуунд даваа гарагт 15 шинэ тохиолдол илэрч, нийт халдварын тоо 58 болжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
h:
hujaad iim zoohon gejvv shaan biz
2021-10-27