Токиод Мако гүнжийн гэрлэлтийг эсэргүүцэн жагсав
2021-10-26

 

Японы нийслэл Токио хотноо гүнж асан Мако болон түүний сүйт хархуу Кэй Комуро нарын гэрлэлтийг эсэргүүцсэн тайван жагсаал болжээ. 

 

Эсэргүүцлийн арга хэмжээ Хибия цэцэрлэгт хүрээлэнгийн төв хаалганаас эхэлж, хоёр километр орчим зайг оролцогчид туулсан байна. Тэд "хууран мэхлэлтээс сэргийлж", "эзэн хааны гэр бүлийг хамгаалах"-ын тулд Мако, Кэй Комуро нарыг гэрлүүлэхгүй байхыг уриалсан зурагт хуудас барин алхжээ. Ихэнх хуудсууд дээр Кэй Комуро болон түүний ээжийн зургийг хэвлэсэн байна.

 

Энд дуулгахад, Мако, Кэй Комуро нар 10 дугаар сарын 26-ны өглөө албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн юм. Ингэснээр Мако гүнж маргааш буюу 10 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хааны гэр бүлийн гишүүн байхаа болино. Олон нийтийн зүгээс тэдний гэрлэлтэд таагүй хандаж байгаа тул өргөн цар хүрээтэй ёслол зохион байгуулагдахгүй аж. 

 

Японы гүнж гэрлэж, хааны гэр бүлийг орхино

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Хэнтэй гэрлэх нь хүний эрх
2021-10-29