Өвөр Монголд COVID-19 халдварын тоо нэмэгджээ
2021-10-27

Мягмар гарагт Хятадад коронавирусийн халдварын 59 тохиолдол бүртгэгдсэнээс 50 нь дотоодын, ес нь зөөвөрлөгдсөн халдвар байсан гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний комисс мэдээлснийг CGTN дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дотоодын тохиолдлуудын 32 нь Өвөр Монголд бүртгэгдсэн бол Ганьшу, Шаньдунд тус бүр дөрөв, Гуйжоу мужид тав, Бээжинд гурав, Ниншя-Хотонгийн өөртөө засах оронд хоёр тохиолдол илэрсэн байна. 

 

Коронавирусийн халдвар анхлан бүртгэгдсэн Хятадад энэ халдвараар өвчилсөн хүний тоо нийт 96 899 болсон бол нас баралт өнгөрсөн хоногт нэмэгдээгүй, нийт нас баралт 4636 байгаа аж. Сүүлийн үед Хятадад илэрч буй халдварын тоо 1,4 тэрбум хүн амтай улсын хувьд тун бага хэдий ч Хятадын эрх баригчид дахин тархалтыг нэмэгдүүлэхгүйн тулд хатуу арга хэмжээ авч байгаа юм. 

 

Тухайлбал, Өвөр Монголын Эрээн хотод халдварын нэг тохиолдол илэрсний улмаас боомтыг хаасан бол мөн л Монгол Улстай хиллэдэг Эзнээ хошуунд халдвар дэгдэж байгаа тул хотыг хөл хорионд оруулж, Шивээ хүрэн боомттой залгаа Сэхээ боомтыг хаасан. Түүнчлэн Эзнээ хошууны эрх бүхий албан тушаалтнуудыг халдварын тархалтаас урьдчилан сэргийлж чадаагүй гэж ажлаас нь халсан байна. 

 

Халдварын тархалтыг хянаж чадаагүй гэж буруутган Эзнээ хошууны намын даргыг халжээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин